Хандив

МУБИС-ийг төгсөгчид номын сан байгуулахаар хандив өргөж эхлэв

МУБИС-ийн Төгсөгчдийн холбоо 2014 оны 11-р сарын 8-нд “БИД БАГШИЙН ДЭЭДИЙНХЭН” өдөрлөгийг МУБИС дээр зохион байгуулсан бөгөөд энэ арга хэмжээнд Улаанбаатар, Архангай,Төв, Дундговь, Өмнөговь зэрэг аймгуудаас орон нутгийн төгсөгчдийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон билээ. Өдөрлөгийн арга хэмжээний дараа төгсөгчдийн уулзалт зохион байгуулав.
Уулзалтанд оролцогчид МУБИС-ийн Төгсөгчдийн холбоо байгуулагдаж ийнхүү сургууль, багш нар төгсөгчидтэйгөө эргэх холбоо тогтоож байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашид хийх ажлын талаар санал солилцсон юм. Энэхүү ажлын эхлэл болгож төгсөгчдийн хандиваар сургуульдаа номын сангийн өргөтгөл барих бүтээлч, ажил хэрэгч санал гаргав. Ийнхүү анхны хандивыг https://grademiners.com/ Төв аймгийн төгсөгчдийн холбооны салбар зөвлөл өгч 1 сая төгрөг хандивласныг салбарын дарга Д.Баярбат албан ёсоор гардуулж өгсөн юм. Энэхүү уулзалтад оролцогчид нийт төгсөгчдөдөө хандан МУБИС-ийн Төгсөгчдийнхөө холбоонд нэгдэн хамтран ажиллан сургууль, багш нартайгаа холбоотой байж олон олон арга хэмжээг хамтарч зохион байгуулан эхний бүтээлч ажил болох МУБИС-даа номын сан барих энэ сайхан ажлыг дэмжин өөрсдийн болон анги хамт олныхоо хувь нэмрийг оруулж хандив өргөхийг уриалав.

Хандивын данс: ХААН банк дахь 5021483044 тоот данс.

МУБИС-ийн Төгсөгчдийн холбоо