Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн алба


       Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн алба нь МУБИС-ийн бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтын бодлогыг бүрэлдэхүүний сургуулийн түвшинд хэрэгжүүлэх, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сургуулийн удирдлагаас сургалтын үйл ажиллагааны талаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах үндсэн нэгж юм. Тус алба нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, МУБИС-ийн дүрэм, дотоод журам, сургалтын журам, багшийн ажиллах журам, оюутны журам, санхүүгийн журам зэргийг үйл ажиллагаандаа мөрдөнө. Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн алба нь сургалтын хөтөлбөр, оюутан, багшийн бүртгэл мэдээлэл, багшийн хөгжил, оюутны элсэлт, төгсөлт, кредитийн биелэлт, багш мэргэжлийн дадлага, сургалтын удирдлага, мэдээллийн систем, статистик мэдээ баримт, мөн сургалтын бодлого, дүрэм, журмын хэрэгжилт, зохион байгуулалттай холбоотой асуудлаар санал, хүсэлт хүлээн авч холбогдох шатанд танилцуулж шийдвэрлүүлнэ. Мэдээллийг тус албаны холбогдох мэргэжилтэн, мөн МУБИС-ийн “Сургалтын журам”, “Багшийн ажиллах журам”, “Оюутны журам”  зэргээс авах боломжтой.

Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны бүрэлдэхүүн:

 Албан тушаал нэр  Ажлын чиг үүрэг  Цахим шуудан 
1  Албаны дарга Н.Мягмарцоож  Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, оюутны үйлчилгээ, багшийн хөгжлийн асуудал  myagmartsooj@msue.edu.mn
  
2  Бакалаврын сургалтын мэргэжилтэн Б.Лхагваа Хичээлийн хуваарь, хичээл сонголт, багшийн цагийн ногдол, тооцоо, сургууль хоорондын тооцоо  lkhagvaa@msue.edu.mn 
  
3  Хөтөлбөрийн чанар хариуцсан мэргэжилтэн Б.Энх-Од  Бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрийн боловсруулалт, чанарын үнэлгээ, дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэл, оюутны ахицын болон нэгдсэн үнэлгээний сан, сэтгэл ханамжийн судалгаа, шинжилгээ, үнэлгээ  enkh-od@msue.edu.mn 
Бакалаврын төгсөлт, статистик мэдээ,  хариуцсан мэргэжилтэн Ө.Цасчихэр  Баш, оюутны бүртгэл, мэдээлэл, оюутны шилжилт хөдөлгөөн, ДБ статисик мэдээ, диплом захиалга, сургалтын хамтын ажиллагаа, дадлагын зохион байгуулалт  tsaschiher@msue.edu.mn  
5  Гадаад оюутан, хөрвөх сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Дамдинсүрэн  Гадаад оюутны урилга, виз, элсэлт, бүртгэл, тооцоо, сургалтын зохион байгуулалт, гадаад оюутнуудад зориулсан үйл ажиллагаа, хөрвөх сургалт, нэмэлт хөтөлбөрүүд  damdinsuren@msue.edu.mn 
6  Төгсөлтийн дараах сургалтын мэргэжилтэн Б.Нармандах Магистр, докторын элсэлт, бүртгэл мэдээлэл, сургалтын зохион байгуулалт, төгсөлт  narmandakhb@msue.edu.mn