Оюутны холбоо


Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Оюутны  холбоо 



Мэндчилгээ

МУБИС-ийн нийт багш оюутнууддаа 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх аз жаргал, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

                     Хүндэтгэсэн:

  Оюутны холбооны тэргүүн Б.Санжаа









Товч танилцуулга:

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Оюутны холбоо нь оюутнуудыг эгнээндээ нэгтгэн, аливаа төр захиргааны байгууллагаас хараат бус, ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг байгууллага юм. Анх 1998 онд Монголын Оюутны холбооны дэргэдэх Оюутны оролцооны бие даасан байгууллага болсон билээ. Өөрийн тамга тэмдэг, бэлгэдэл, туг, сүлд дуу, үнэмлэх, уриа, дуулал, өөрийн хэвлэмэл хуудастай бөгөөд удирдах зөвлөлийн хурлаар баталгаажсан журмын дагуу оюутныг шагнах дээд шагналтай.

МУБИС-ийн Оюутны холбоо нь Үндсэн хууль, МУБИС ийн дүрэм, ТББ ийн тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.Сургуулийнхаа нийт оюутан залуусын эрх ашгийг тууштай хамгаалж, тэдний хөгжил дэвшилд чиглэсэн хөнжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулахаас гадна сургуулийн захиргаа оюутан залуусын дунд гүүр болсоор өнөөг хүртэл ажиллаж байгаа оюутны өөрийн удирдлагын байгууллага юм. Шаардлагатай үед бусад албан байгууллагуудтай хамтран ажиллах бүрэн бололцоотой бөгөөд өөрийн албан бланк, тамга тэмдэгтэй байгууллага юм.

МУБИС-ийн Оюутны холбооны тэргүүнээр БоСС-ийн нийгмийн ажлын 4 дүгээр ангийн оюутан Б.Санжаа, Оюутны холбооны дэд тэргүүнээр МБУС-ийн Газар зүйн багш боловсролын  3 дугаар  ангийн оюутан П.Гантөгс  , Ерөнхий нарийн бичгийн даргаар БоСС-ийн Нийгмийн ажлын 2 дугаар  ангийн оюутан Н.Баасандулам, Хяналтын албаны даргаар БаС-ийн Бага ангийн багш, боловсролын 3 дугаар ангийн оюутан Б.Ариунбат, Ажлын албаны даргаар МБУС-ийн Биологийн багш, боловсролын 3 дугаар ангийн оюутан Г.Сосорбарам  нар тус тус ажиллаж байна.

МУБИС-ийн Оюутны холбооны бүтэц:

  1. Удирдах зөвлөл
  2. Хяналтын алба
  3. Ажлын алба
  4. Дотуур байрны нэгдсэн зөвлөл
  5. Клубүүдийн зөвлөл гэсэн салбар нэгжүүдээр үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

МУБИС-ийн Оюутны холбооны Хяналтын алба

МУБИС-ийн ОХ нь Хяналтын зөвлөлтэй байх бөгөөд чуулганаас сонгогдсон 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.  Хяналтын зөвлөл нь / цаашид “Хяналтын зөвлөл” гэх/ ОХ-ны өөрийн хяналтын сонгуульт байгууллага бөгөөд Монгол улсын хууль тогтоомжийг удирдлага болгон энэхүү дүрмийн хүрээнд ОХ-ны үйл ажиллагаанд хяналтын үүргийг гүйцэтгэнэ. Хяналтын зөвлөл нь ОХ болон МУБИС-ийн удирдлага, бусад бүх шатны байгууллага, хувь хүнээс хараат бус байна. Хяналтын зөвлөлийн гишүүн нь ОХ-ны сонгуульт ажлыг хавсран хийх ёсгүй. 

Хяналтын алба нь дараах бүрэн эрхтэй:

  • ОХ-ны дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих, дүгнэлт хийх.
  • ОХ-ны өмч хөрөнгийн ашиглалт, санхүүгийн ажиллагаанд хяналт, шалгалт хийх. үйл ажиллагааны талаар Удирдах зөвлөлийн хуралд мэдэгдэх.
  • Хяналтын зөвлөл нь энэхүү дүрмийн хүрээнд өөрийн журам боловсруулан мөрдөж ажиллана.

Хяналтын алба нь дараах үүрэгтэй:

  • Сар бүрийн эхэнд Оюутны зөвлөл, ажлын хэсгийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцаж дүгнэлт хийн “Тэргүүн”-д танилцуулах.
  • Үйл ажиллагаа болон санхүүтэй холбоотой асуудлыг шаардлагатай тохиолдолд Удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлнэ.
  • Бүрэлдэхүүн сургуулийн чуулганд хяналтын зөвлөлөөс төлөөлөн албан ёсоор хяналт тавьж оролцоно.

МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн Оюутны зөвлөл:

МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн оюутны зөвлөл нь / цаашид ОЗ гэх/ өөрийн сургуулийн оюутнуудын нийтлэг эрх ашиг сонирхлыг хамгаалж оюутнуудынхаа төлөө үйлчилдэг МУБИСОХ-ны нэгж байгууллага юм. Оюутны Зөвлөл нь өөрийн бэлгэдэл, туг, үнэмлэх, тэмдэг, хэвлэмэл хуудастай байж болно. Оюутны зөвлөл нь үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, зардлын тайланг зохих журмын дагуу холбогдох эрх бүхий байгууллагад тогтоогдсон хугацаанд гаргаж өгнө. Оюутны Зөвлөл нь жилийн ажлын төлөвлөгөө, төсвийн задаргааг санхүүгийн жилтэй уялдуулан гаргах бөгөөд өөрийн сургуулийн Сургалт эрдэм шинжилгээний хурлаар болон ОХ-ний тэргүүнээр батлуулна. Оюутны Зөвлөл нь МУБИСОХ-ны Удирдах Зөвлөлөөс баталсан дүрмийг мөрдлөгө болгон ажиллана.

МУБИС Оюутны холбооны салбар зөвлөлүүдийн дарга нар:

  1. Т.Адъяасүрэн: Математик, Байгалийн ухааны сургуулийн Оюутны зөвлөлийн дарга
  2. Б.Дорждэрэм : Нийгэм, Хүмүүлэгийн ухааны сургуулийн Оюутны зөвлөлийн дарга
  3. Б.Отгонбаяр :   Багшийн сургуулийн Оюутны зөвлөлийн дарга
  4. Н.Мөнхтогтох:  Биеийн тамирын сургуулийн Оюутны зөвлөлийн дарга
  5. Б.Мөнхзандан:     Боловсрол судлалын сургуулийн Оюутны зөвлөлийн дарга
  6. Г.Нандинчимэг:  Дүрслэх, Урлаг Технологийн Сургуулийн Оюутны зөвлөлийн дарга
  7. Б.Амаржаргал:    Сургуулийн Өмнөх Боловсролын Сургуулийн Оюутны зөвлөлийн даргаар тус тус амжилттай ажиллаж байна.

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Оюутны холбоо, Оюутны зөвлөлийн дарга нарын утасны жагсаалт:

  1.  Б.Санжаа  /БОСС/                         МУБИС-ийн ОХ-Тэргүүн                                              90300185    
  2.  П.Гантөгс   /МБУС/                        МУБИС-ийн ОХ-Дэд тэргүүн                                       89755833
  3. Н.Баасандулам /БоСС /                МУБИС-ийн ОХ-Ерөнхий нарийн   бичгийн дарга     95363636
  4. Б.Дорждэрэм  /НХУС /           НХУС-ийн Оюутны зөвлөлийн дарга              9993359
  5. Т.Адъяасүрэн  /МБУС/           МБУС Оюутны зөвлөлийн дарга                     88569915
  6. Г.Нандинчимэг  /ДУТС/          ДУТС  Оюутны зөвлөлийн дарга                     95835656
  7. Б.Отгонбаяр /БС/                    БС Оюутны зөвлөлийн дарга                          80031606
  8. Амаржаргал  /СӨБС/              СӨБС Оюутны зөвлөлийн дарга                     99793320
  9. Б.Мөнхзанда /БоСС/               БоСС Оюутны зөвлөлийн дарга                     86161654
  10.  Мөнхтогтох БТС                      БТС Оюутны зөвлөлийн дарга                        80032683

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Оюутны Холбооны 2019-2020 оны зохион байгуулах үйл ажиллагаа

  • Voice of  student нээлттэй өдөрлөг
  • “Хамтдаа хөгжье” уриатай оюутны зөвлөл болон клубүүдийн нэгдсэн өдөрлөг
  • “БИД МУБИС”-ийнхан танилцах өдөрлөг
  •  “Таны санхүүгийн мэдлэгт” лекц
  • “Багшийн хөгжил – Ирээдүйн манлайлагч” форум
  • “Сайн дурын ажил ба манлайлал” цуврал лекц
  • “Мартагдашгүй намар-2019” өдөрлөг 
  • “Эрүүл байхын үндэс дасгал хөдөлгөөн” аян
  • “Монгол багш” шүлгийн уралдаан
  • “Эерэг хандлага-Эрүүл оюутан” НҮЭМ-ийн боловсрол олгох цуврал сургалт
  • “Тусч оюутан” төсөл хөтөлбөр
  • “Бүтээлч оюутан” төслийн  уралдаан
  • Оюутны холбооны түүхэн 20 жилийн ойн арга хэмжээ
  • ОУ-ын оюутны эрдэм шинжилгээний хурал
  • “Сайн дурынхан ярьж байна” оюутнуудын чуулган уулзалт
  • “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” лекц
  • ЗГ-ын тэтгэлэгээр ОХУ, Энэтхэг, БНХАУ-ын тэтгэлэгийг танилцуулах өдөрлөг
  • Цэвэр агаар – Бидний эрүүл мэнд ” явган алхалт
  • “Бидний бийр” уран бичлэгийн уралдаан
  • Орчны соёлдоо дасан зохицох сэтгэлзүйн чадвар” лекц
  • МУБИС-ий аварга шалгаруулах Уран илтгэл, мэтгэлцээний тэмцээн
  • Дэлхийн яруу найргийн өдөрт зориулан “Уянгын тойрог -2020” яруу найргийн наадам
  • Наврузын баяр
  •  Багш мэргэжлийн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээний бага хурал
  • МУБИС-21 урлагийн их  наадам
  •  МУБИС-ийн Багшлах ур чадварын олимпиад
  • “Би...” сэдэвт өөрийгөө танин мэдэх сэтгэл зүйн лекц
  • Авьяаслаг МУБИС урлагийнн наадам финал шат
  • МУБИС-21 Бага олимп