“ХИЧЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЗҮЙ-II”, “ОНЛАЙН КУРС ТӨЛӨВЛӨЛТ” сургалтад урьж байна


 “ҮР ДҮНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛ” үндэсний хөтөлбөрийн  “Дээд боловсролын салбарын профессор, багш нарын мэргэжлийн болон заах арга зүйн чадамжийг дээшлүүлэх” 3-р зорилт,  МУБИС-ийн “БАГШИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР”-ийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд  “Хичээлийн үнэлгээний аргазүй-II”,  “Онлайн курс төлөвлөлт”  сургалтуудыг  2019 оны 10 дугаар сарын  11, 12, 18, 19-ний өдрүүдэд тус сургуулийн  нийт багш нарын дунд зохион байгуулна. Өмнөх хичээлийн жилд зохион байгуулсан “Хичээлийн үнэлгээний арга зүй-I” сургалтаар багш бүр өөрийн заадаг хичээлийнхээ төлөвлөлт болон бичиг баримтад үнэлгээ хийж сайжруулсан бол энэ удаагийн сургалтад хамрагдсанаар шинэчлэн баталсан “Хичээлийн үнэлгээний аргазүй, удирдамж”-ийн дагуу багш бүр өөрийн заадаг хичээлийнхээ явц, үр дүн, хэрэгжилтэд үнэлгээ хийж сайжруулах, онлайн сургалтын онол аргазүйн мэдлэг эзэмших, сургалтад онлайн системийг хэрэглэх, онлайн харилцаа үүсгэх зэрэг ур чадвараа хөгжүүлэх аргачлалд суралцана. Сургалтыг нийт давхардсан тоогоор 840 багш, хөтөлбөрийн албаны дарга, мэргэжилтнүүдэд  4 хэсгээр 7 группээр зохион байгуулна. Та бүхэн сургалтын хөтөлбөртэй танилцаж сургалтандаа идэвхитэй оролцохыг урьж байна.