"Их сургуулийн хичээл", "Их сургуулийн багш" номууд хэвлэгдлээ


Эрдэмтэн багш нарын шинэ бүтээлүүд хэвлэгдлээ. МУБИС-ийн профессор Ц.Лувсандорж, Д.Наранцэцэг нар "Их сургуулийн хичээл"УБ2018, "Их сургуулийн багш"УБ2019 хэмээх онол аргазүйн цуврал бүтээлээ МУБИС-ийн дотоод төслийн хүрээнд бэлтгэн хэвлүүлж их сургуулийн багш, оюутан, хөтөлбөрийн албаны мэргэжилтэн, судлаачдын хүртээл болгоод байна. Их сургуулийн хичээл нь их сургуулийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр, гүйцэтгэлийн нэгж, багшийн үндсэн ажил юм. Энэхүү "Их сургуулийн хичээл" УБ2018 бүтээлд " ... их сургуулийн хичээлийн онолын үндэс, хөгжлийн зарчим, хандлага, үндсэн үг, хэллэгийн утга зүй, хичээлийн тодорхойлолт, төрөл, хэлбэр, хувилбар, боломж, хичээлийн бэлтгэл, төлөвлөлт, агуулга, бүтэц, уялдаа холбоо, баримтлах зарчим..." зэрэг өргөн ухагдахуун ойлголтыг багтаасан бол "Их сургуулийн багш" УБ2019 номдоо их сургуулийн багшийн уг чанар, эрдмийн эрэмбэ, багшийн цалин, үнэ цэнэ, дэлхийн жишиг зэрэг судалгааны их сургуулийн хөгжил нь билиг оюун төгс боловсон хүчин, нөөц, академик эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн профессорын тогтолцоо бүхий бие даасан засаглалаас шалгаалах шинэ хандлагын тухай дэлгэрэнгүй авч үзжээ. Ингээд их сургуулийн багш болон хичээлийн талаар анхны бүтээлийг уншигчдын гар дээр тавьсан эрдэмтэн багш нартаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

Т.Дуламрагчаа