2019 оны Оюутны Сагсан бөмбөгийн АШТ амжилттай өндөрлөв


МУБИС-ийн 2018-2019 оны Оюутны Сагсан бөмбөгийн  аварга шалгаруулах тэмцээн амжилттай өндөрлөлөө. Тэмцээн 2019 оны 3-р сарын 2-3 ны өдрүүдэд БТС-ийн 106 тоот спорт зааланд явагдаж эрэгтэй -12, эмэгтэй- 8 баг оролцон тойрог болон хасагдах системээр тоглож дүнгээ гаргаж Шилдэгүүдээ тодрууллаа. Үүнд:
Эрэгтэй  
1-Р БАЙР: Биеийн тамирын сургууль
2-Р БАЙР: Математик, байгалийн ухааны сургууль
3- БАЙР: Нийгэм, хүмүүнлэгийн сургууль
Эмэгтэй
1-Р БАЙР: Сургуулийн өмнөх боловсролын сургууль
2-Р БАЙР: Багшийн сургууль
3- БАЙР: Нийгэм, хүмүүнлэгийн сургууль 
ЭРЭГТЭЙ ШИЛДЭГ ТОГЛОГЧ-оор Г.Улаанхүү /БТС/ 
ЭМЭГТЭЙ ШИЛДЭГ ТОГЛОГЧ-оор Ч.Мягмарсүрэн /СӨБС/ нар тус тус шалгарч шилдэгүүдээр тодров. Тэмцээний үеэр Холын зайн шидэлтийн тэмцээн зохион байгуулж, НХУС-ийн оюутан Мягмарсүрэн /эмэгтэй/,  БТС-ийн оюутан Мэндсайхан /эрэгтэй/ нар аварга боллоо. МУБИС-ийн АШТ-нд идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа болон байр эзэлж, шилдэгээр шалгарсан бүх оюутнууддаа баяр хүргэж, сурлагын амжилт хүсье. Тэмцээний шүүгчээр БТТ-ийн багш А.Бат-Очир ажиллав. 
 
БТС-ийн Биеийн Тамирын Тэнхэм