Бага ангийн багш мэргэжил рүү хөрвөх зуны сургалт зохион байгуулна


Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 183-р тогтоол, МУБИС-ийн захирлын 2018 оны А/152 тоот тушаалыг үндэслэн Багшийн сургууль нь “Багш, бага ангийн боловсрол” хөтөлбөрөөр зуны сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 04-өөс зохион байгуулна.

Элсэгчдэд тавигдах шаардлага
• Элсэгчид нь их, дээд сургуулийг багш мэргэжлийн дипломын дээд болон бакалаврын зэрэгтэй төгссөн байх; 

Элсэгчийн бүрдүүлэх материал

  1. Элсэгчийн гаргасан өргөдөл, хүсэлт
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Багш мэргэжлийн бакалаврын диплом /эх хувиар/
  4. Цээж зураг /3х4/ 2 хувь
  5. Одоо ажиллаж байгаа газрын тодорхойлолт, хүсэлт
  6. Бүртгэлийн хураамж 25000 төгрөг

Элсэлтийн бүртгэл
2019 оны 05 дугаар сарын 28-аас 06 дугаар сарын 03-ны хооронд явагдана.

Хаяг: МУБИС-ийн хичээлийн 5-р байр, Багшийн сургуулийн 106 тоот

Утас: 99979464, 88900977, 99004549, 99013365 

МУБИС-ийн БАГШИЙН СУРГУУЛЬ