Их сургуулиудын захирлууд Владивостокт ажиллав


ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн V чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга пүрэв гарагт Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын бүрэлдэхүүнтэй Өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн багийн бүрэлдэхүүнд багтаж буй манай улсын төрийн өмчийн их сургуулиудын захирлууд Владивосток хот дахь Алс Дорнодын их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Монголын их, дээд сургуулиудын консерциумын ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга тэргүүтэй МУИС, ШУТИС, МУБИС-ийн захирлуудыг Алс Дорнодын их сургуулийн их сургуулийн гадаад харилцааны проектор В.В.Панова, профессор Феликс Ажимов нар угтан авав.

Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар 100 мянган оюутны кампус байгуулах санаачилгын хүрээнд туршлага судлах, хамтран ажиллах талаар талууд санал солилцов. 

 

 

Эх сурвалж: БСШУСЯ