Сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Р.ЭМҮЖИН-тэй уулзалт хийв


Дэлхийн номын өдөрт зориулан МУБИС-ийн Номын сангийн хамт олноос Сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Р.ЭМҮЖИН-тэй "ЗҮРХ,ТАРХИНЫ ДАРХЛАА" сэдвээр оюутнуудын чөлөөт уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалт сонирхолтой яриагаар эхлэн, түүний зохиол бүтээлийг шимтэн уншдаг оюутан залуус маань сонирхсон асуултаа асууж, чөлөөт уулзалт амжилттай өндөрлөв. Энэ уулзалтаар залуус дүү нартаа хүсэл мөрөөдлөө ямагт өндөрт байлгаж, түүнийхээ төлөө шантрашгүйгээр мэрийж явахыг, номтой их нөхөрлөж монгол хүний өөрийн гэсэн дархлааг бий болгож явахыг захив.Оюутан суралцагчидтай чин сэтгэлийн сонирхолтой яриа өрнүүлж, санал бодлоо солилцсонд талархлаа илэрхийлэн Номын сангийн хамт олноос талархал, цэцгийн баглаа барив. Улмаар хайртай уран бүтээлчтэйгээ дурсгалын гэрэл зураг авахууллаа. Ингээд Сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Р.ЭМҮЖИН танд Дэлхийн номын өдрийн баярын мэндийг хүргэж, уран бүтээлийн ажилд нь их амжилт хүсье.