СӨБС "(ISO9001:2015(MNSISO9001:2016) стандарт”-ын гэрчилгээ авав


МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн доктор, дэд профессор Л.Ганцэцэг захиралтай хамт олон Монгол улсад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй байгууллага, их дээд сургуулиудаас сургалтандаа ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО:ISO9001:2015(MNSISO9001:2016) стандарт нэвтрүүлсэн байгууллагаар шалгарч хамт олны хамтаар ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО:ISO9001:2015(MNSISO9001:2016) стандартын баталгаажуулалтын ГЭРЧИЛГЭЭ-г 
Монголын багш нарын баярын өдрөөр гардан авсан юм. Ингэснээр СӨБС-ийн хамт олон сургуулийнхаа үйл ажиллагаанд анх удаа Захиргаа удирдлагын хэлтэс, Сургуулийн хөтөлбөрийн албаны үйл ажиллагаа, Сургалт-судалгааны аргазүйн үйл ажиллагаандаа 2019-2022 он хүртэлх дээрх Олон улсын стандарт шаардлага хангасан баталгаажуулалт бүхий стандарт нэвтрүүлсэн ХАМТ ОЛОН болсонд халуун баяр хүргэж, МУБИС-ийн нийт хамт олон, үе үеийн ахмадууд болон төгсөгчид, шавь нарынх нь өмнөөс баярын мэндийг хүргэж, ажлын улам их өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Т.Дуламрагчаа