Шилдэг илтгэгч сэтгэл судлаач оюутнууд


Боловсрол судлалын сургууль, Сэтгэл судлал арга зүйн тэнхимээс их, дээд сургуулиудын “СЭТГЭЛ СУДЛААЧ ОЮУТАН -уудын эрдэм шинжилгээний хурлыг 2 дахь жилдээ А-312 танхимд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн хуралд МУИС, МУБИС, ХИС, ШУТИС, Отгонтэнгэр, АШУҮИС-ийн мэргэжлийн ангийн оюутнууд сэтгэл судлалын орчин үеийн тулгамдсан болон сонирхолтой олон асуудлаар эрдэмтэн багш нарынхаа удирдлага дор судалж, ажиглаж, мэдсэн судалгааны илтгэлүүдээ хэлэлцүүлж, саналаа солилцов. Хурлыг МУБИС-ийн ССАЗ тэнхмийн багш доктор, дэд проф. Д.Дэлгэрмаа, магистр Батболд нар чиглүүлэн ажиллав. 

Энэ жилийн шилдэг илтгэгч Сэтгэл судлаач оюутнаар:
1-Р БАЙРТ: Э.Уянга, Жан Яан Фан  “Монгол туургатан залуусын үнэт зүйлсийн баримжааллыг харьцуулан судалсан нь” (МУБИС- ССАЗТ)
2-Р БАЙРТ: Л.Нарангоо “Хүүхдийн түгшүүр болон сэтгэл гутралын түвшинг хүүхэлдэй заслын аргаар бууруулах нь /Асрамжийн газрын хүүхдүүдийн жишээн дээр/” (ХИС-ОУХНС)
3-Р БАЙРТ: Б.Намуун, Н.Төгөлдөрчимэг “Хүүхдийн хөгжлийн зарим онолыг практик судалгааны үр дүнтэй харьцуулахад тулгамдаж буй асуудал” (0-1 насны хүүхдийн жишээн дээр)” (МУИС-ШУС-НУС БССТ) нар тус тус шалгарав.
Ингээд  эрдэм шинжилгээний  хуралд идэвхтэй оролцсон болон шилдэгээр шалгарсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье. 

Т.Дуламрагчаа