Оюутны Волейболын АШТ амжилттай болов


МУБИС-ийн 2019 оны Оюутны аварга шалгаруулах Волейболын тэмцээний шилдэгүүд тодорлоо. 2019 оны 3-р сарын 2,3 ны өдрүүдэд болсон тус тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 12 баг оролцож тэмцээний шилдэг тоглогчоор эмэгтэй багаас Багшийн сургуулийн оюутан н.Мянганжаргал, эрэгтэй багаас МБУС-2 багийн оюутан н. Мөнхбат нар тодорч Цом, мөнгөн шагналаар шагнагдав. 
Ингээд 2019 оны ОАШТ-ний медаль байранд:
Эмэгтэй 
АЛТ-БТС-2 баг 
МӨНГӨ-БаС баг 
ХҮРЭЛ-БТС-1 баг 
Эрэгтэй
АЛТ- БТС-2 баг
МӨНГӨ- МБУС-1 баг
ХҮРЭЛ-МБУС -2 багууд шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.


Биеийн тамирын тэнхим