Улс аваргын тэмцээнд оюутнууд амжилттай оролцжээ


МУБИС-ийн 1-р курсийн оюутнуудаас 2019 оны Улсын аваргууд төржээ. Манай БТС-д үе үеийн авьяастай олон тамирчид суралцсаар ирсэн билээ. Тэдний үргэлжлэл болж яваа Биеийн тамирын багшийн 1-р ангийн оюутан Л.Ариунзаяа, Б.Даариймаа, Х.Пүрэвдэлгэр нар 2019 оны Жюүжицү барилдааны УАШТ-нд амжилттай оролцож Л.Ариунзаяа 55 кг жинд, Б.Даариймаа 49 кг жинд Аваргын АЛТАН МЕДАЛЬ, Х.Пүрэвдэлгэр 62 кг-д Хүрэл медалийн болзол тус тус хангаж оюутан цагийн эхний амжилтуудаа үзүүлж эхэллээ. Тамирчин оюутнууд маань Жудогийн спортоор 5, 7, 10 -р ангиасаа хичээллэж эхлэн өсвөр үеийн улс, бүс, Хүүхдийн болон Монгол туургатан их наадам зэрэг олон төрлийн тэмцээнээс Алт, Мөнгө, Хүрэл медалийн эзэд болж байсан авьяаслаг сурагчид байсан байна. Дашрамд 2019 оны Улсын аварга оюутан Л.Ариунзаяа Баянхонгор аймгийн "Номун-Далай" ЦС-ийг, Б.Даариймаа Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ЕБС, Хүрэл медалийн болзол хангасан Х.Пүрэвдэлгэр Дундговь аймгийн "Говийн ирээдүй" ЦС-ийг тус тус амжилттай төгсөж өөрсдийн хүсэл мөрөөдөлөө биелүүлж БТС-д суралцаж байгаадаа баяртай байгаа ажээ. Ингээд амжилт гаргасан оюутнууддаа баяр хүргэж, сурлага, спортын өндөр амжилт хүсье.

Т.Дуламрагчаа