Канадын Бодвелл ахлах сургуулиас зарласан Олон улсын манлайллын сургалт болно


Канадын Бритиш Колумбия мужийн Ванкувер хотноо 2019 оны 7 дугаар сарын 4-нөөс 8 дугаар сарын 14-ний хооронд явагдах олон улсын манлайллын 6 долоо хоногийн сургалтын зарыг та бүхэнд дамжуулж байна.

Залуучуудын манлайллын ур чадварыг сайжруулах, олон улсын туршлагаас суралцах, Канад улсын соёлтой танилцах боломжийг олгох зорилготой тус зуны сургалт Канадын Бритиш Колумбия их сургууль дээр явагдана.  

Тус хөтөлбөрт тавигдах үндсэн шалгуурууд:

·         Их дээд сургуулийн оюутан, суралцагч байх

·         21 нас хүрсэн байх

·         Англи хэлний бичгийн блон ярианы өндөр чадвартай байх

·         Сургуульдаа удирдах, манлайлах, сайн дурын ажилд идэвхтэй оролцох хүсэл сонирхолтой, туршлагатай байх 

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.youtube.com/watch?v=uA8uzFzIs78 холбоосоор үзнэ үү.

Бодвелл сургуулиас тус хөтөлбөрт оролцогчдын 6 долоо хоногийн сургалтын төлбөр, байр, хоолны зардал, эрүүл мэндийн даатгалын хураамж, аялал, соёлын хөтөлбөрийн зардлыг хариуцна.

Гадаад харилцааны албанд тус сургалтын мэдээлэл хугацаа хожимдож ирсэн боловч өргөдөл хүлээн авагч байгууллагатай хэлэлцэн өргөдөл хүлээн авах хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр болгон хойшлуулахаар тохиролцсон болно. Хавсралт дахь өргөдлийг үнэн зөв бөглөн summerjobs@bodwell.edu хаягаар илгээнэ үү. 

Гадаад харилцааны алба