СӨБС-ийг 228 суралцагч төгслөө


 

МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн хаврын төгсөлтийн “Эрдмийн баяр” амжилттай болж өндөрлөсөн бөгөөд энэ удаа Багш, Сургуулийн өмнөх боловрол хөтөлбөрөөр өдрийн 4 жилийн 5 анги, магистрын зэрэг хамгаалсан 21, нийт 228 төгсөгч диплом, энгэрийн тэмдэгээ гардан аваад байна. Эрдмийн баярыг СӨБС-ийн захирал доктор дэд профессор Л.Ганцэцэг нээн үг хэлж төгсөгчдийн диплом, энгэрийн тэмдэгийг Сургалт судалгаа арга зүйн төвийн эрхлэгч профессор Ж.Батдэлгэр, Хөтөлбөрийн албаны дарга дэд профессор Л.Алтансувд болон тус сургуулийн багш дэд профессор Т.Гэрэлтуяа, дэд профессор Ц.Наранцэцэг нарын хамт гардуулан өгч баяр хүргэн, амжилт хүсжээ. Багш, сургуулийн өмнөх боловсрол хөтөлбөрөөр суралцан төгсөж байгаа нийт төгсөгч нартаа ажил амьдралд өндөр амжилт хүсье.
Дашрамд Үндэсний хэмжээнд Цэцэрлэгийн багш, арга зүйч буюу Сургуулийн өмнөх боловсролын багш, мэргэжилтэн бэлтгэж ирсэн тус сургууль нь ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨГЖМИЙН БАГШ мэргэжлүүдээр 4 жилийн бакалаврын өдрийн, 1.5 жилийн хөрвөх бакалаврын, 2 жилийн бакалаврын, 4.5 жилийн эчнээ бакалаврын /ЭЕШ өгөөгүй хүмүүс сурах боломжтой/ ,мөн Магистрын өдөр, эчнээ зэрэг сургалтын олон төрлийн хэлбэрээр сургалт явуулж СӨБ-ын чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэн төгсгөж байгаа билээ. Нийт төгсөгчид болон Эрдэмтэн багш нартаа сайн сайхныг хүсье.