Оюутны “Бадминтон”-ны тэмцээн өндөрлөв


МУБИС-ийн Оюутны 2019 оны “Бадминтон”-ны аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 3-р сарын 10-ны өдөр А- 219 тоот спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд БоСС, БТС, МБУС, ДУТС–ийн нийт 20 гаруй тамирчид оролцож дүнгээ гаргахад: 

Ганцаарчилсан эрэгтэй төрөлд
1-р байр БТС-ийн оюутан Д. Идэрбат 
2-р байр МБУС-ийн оюутан Д. Хөвсгөлдалай
3-р байр БТС-ийн оюутан Г. Батмөнх
Ганцаарчилсан эмэгтэй төрөлд
1-р байр БТС-ийн оюутан Б.Наранцэцэг
2-р байр БТС-ийн оюутан Г.Гантуяа
3-р байр БОСС-ийн оюутан А.Анхтуяа нар тус тус шалгарч шилдэгүүдээр тодорлоо. Тэмцээний ерөнхий шүүгчээр БТТ-ийн багш Т.Оюундарь, туслах шүүгчээр  Ч.Цогтбаяр нар шүүн явуулав. Ингээд тэмцээнд оролцсон бүх оюутнууддаа болон шилдэгээр шалгарсан оюутан залуустаа сурлага спортын өндөр амжилт хүсье. 


БТС-ийн Биеийн Тамирын Тэнхим