ДЭЛХИЙН НОМЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА


Дэлхийн номын өдрийг МУБИС-ийн номын сангийн хамт олон жил бүр уламжлал болгон тэмдэглэсээр 5 жил болж байна. Энэ жилийн арга хэмжээ 4-р сарын 16 наас эхэлсэн бөгөөд IY.26- ныг дуустал үргэлжлэн МУБИС-ийн оюутан суралцагчдын дунд 20 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж хуваарийн дагуу төрөл бүрийн үйл ажиллагаанууд амжилттай болсоор байна.  Энэ жил дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:

- Соён гэгээрүүлэгч Монголын зохиолчдын шагналт яруу найрагч Б.Хишиг-Ундрал “ЯЛАГДАШГҮЙ ГАНЦААРДАЛ” ярилцлага. 2019.04.17-ны өдөр Судалгааны танхим-4 402 тоот.
- МУБИС-ийн НХУС-ийн түүхийн тэнхимийн багш Г.Дариймаа “ХҮҮХДИЙН ЕРТӨНЦӨӨС БАГШИЙН ЕРТӨНЦ РҮҮ...” ярилцлага. 2019.04.18-ны өдөр Төв номын сан Судалгааны танхим-4 402 тоот.
- ’’МУБИС-ИЙН НОМЫН САНГИЙН ХӨГЖИЛ’’ илтгэлийн уралдаан.2019.04.19-ны 10 цагт Төв номын сан Судалгааны танхим-1 202 тоот. 
- “МОНГОЛ БИЧГЭЭР ЦЭВЭР АЛДААГҮЙ БИЧИХ”. 2019.04.19-ны 14 цагт Төв номын сан Судалгааны танхим -1 202 тоот
- Сэтгүүлч яруу найрагч “ЗҮРХ, ТАРХИНЫ ДАРХЛАА” чөлөөт уулзалт. 2019.04.19-ны өдөр Төв номын сан Судалгааны танхим-2 301 тоот.
- Нэгдэл клуб “ҮНЭН ХУДЛЫН ҮР” энтертайнмент шоу драм. 2019.04.19-ны 17:30 цагт 1-р байр 212 тоот.
- “АСУУЛТ ХАРИУЛТ” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭН. 2019.04.22-ны 14 цагт МБУС, БТС-ийн номын санд.
- “БИДНИЙ БАХАРХАЛ МОНГОЛ БИЧИГ” хичээнгүй бичгийн уралдаан. 2019.04.22-ны Багшийн сургуулийн номын санд
- МУБИС-ийн докторант, Манлайллын боловсролын үндэсний төвийн захирал Б.Батням “ОЮУТНЫ ЁС ЗҮЙ” сэдэвт лекц. 2019.04.22 СӨБС-ийн номын санд.
- Гараар урлахуй / эсгий болон гарын доорх материалаар номын тухай бүтээл урлах. 2019.04.19 Багшийн сургуулийн номын сан
- “ТУНГААМАЛ” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭН. 2019.04.22-ны 11 цагт Төв номын сан Судалгааны танхим-2, 3
- “50 НОМЫН УНАЛТ” танин мэдэхүйн тэмцээн.2019.04.22-ны 14 цагт Төв номын сан Судалгааны танхим-4 402 тоот.
- МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО “ДҮР АМЬЛАХУЙ” тоглолт. 2019.04.22-ны 16:30 цагт Төв номын сан Судалгааны танхим -1 202 тоот.
- “УРАН ҮГСИЙН ЧУУЛГАН” яруу найргийн уралдаан. 2019.04.23-ны 12 цагт Төв номын сан Судалгааны танхим-2,3 -301 тоот
- Хүүхдийн зохиолч Ш.Бадарч “УНШИГЧДЫН УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА, ЖҮЖИГЧИЛСЭН ТОГЛОЛТ”. 2019.04.23-ны 14 цагт СӨБС-ийн номын санд.
- “БИ ИРЭЭДҮЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ” эссэ бичлэгийн уралдаан. 2019.04.23-ны 16 цагт СӨБС-ийн номын санд
- Номын санчид төрийн ордны үйл ажиллагаатай танилцах.
- МУБИС-ИЙН ШИЛДЭГ УНШИГЧ шалгаруулах зэрэг 20 гаруй арга хэмжээг зохион байгуулсаар  байна.

Т.Дуламрагчаа