“БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ҮР ӨГӨӨЖ” сэдэвт XIV ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ


МУБИС бүх нийтийн нээлттэй боловсрол, мэдээлэл харилцаа холбооны технологи, тогтвортой хөгжлийн боловсролын эрэн  зуунд оюутан залуусыг сургах болон боловсролын салбарын хөгжлийг чанарын шинэ шатанд гаргах зорилгоор жил бүр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг билээ. 2019 оны 4 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Ази, Европ, Америк тивээс хүрэллцэн ирсэн эрдэмтэн судлаачидтай хамтран 14 жилдээ ээлжит хурлаа  “Боловсролын үйлчилгээний чанар, үр өгөөж” сэдвийн доор амжилттай зохион байгууллаа. 
 
Дэлхийн улс орнуудын Засгийн Газрын үйлчилгээний олон төрлийн нэгд боловсролын салбар багтдаг. Иймд боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, чанар үр өгөөжийг дээшлүүлж, нийгэмд өндөр мэдлэг чадвартай, зөв хандлагатай боловсон хүчин бэлтгэн гаргах бодлогыг манай сургууль тогтвортой баримтлан ажиллаж энэ удаагийн хурлын үндсэн болон салбөр хуралдааны сэдвүүдийг бүхэлд нь зориулж ажиллалаа. 
 
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2014-2024)-д “Иргэн бүрд үзүүлэх боловсролын үйлчилгээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц чанартай, хүртээмжтэй” байхыг чухалчлан тэмдэглэсэн байдаг. Монгол Улсын Засгийн Газраас 2018 оны намар “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Үр дүнд суурилсан боловсролын бодлого”-ыг баталсан. Эдгээр баримт бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд манай хамт олон “МУБИС-ийн хөгжлийн бодлого 2014-2024”-ын дунд хугацааны хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэж, шинэчилсэн бодлогыг батлан мөрдөхийн зэрэгцээ тус хурлаас гарсан зөвлөмжийг тусган ажиллахаар төлөвлөөд байна.
Дэлхийн их, дээд сургуулиуд академик сургалтаас прагматик сургалтын арга барилд шилжиж, мэдлэгийг хамтран бүтээх, суралцагчдын шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээлч чадварыг эзэмшүүлэх тал дээр илүүтэй анхаарч, инновацид суурилсан шинэ мэдлэгийг бүх нийтийн баялаг болгох, боловсролын агуулга, хүртээмжийг чанаржуулснаар үйлчилгээний өртгийг бууруулах хэлбэрт үйл ажиллагаагаа нэгэн зэрэг шилжүүлээд байна.
 
 “Боловсролын үйлчилгээний чанар, үр өгөөж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааны онцлог нь бидэнтэй хамтран ажилладаг гадаад, дотоодын түнш байгууллагууд анх удаа алт, хүрэл ивээн тэтгэгчээр Монгол улс дахь АНУ-ын ЭСЯ, Фулбрайт Монголиа сан, Хаан банк, Японы Нагоягийн Их Сургууль болон МҮОНТ оролцов.  4 дүгээр сарын 26-ны өдөр хурлын үйл ажиллагааг Монголын Үндэсний олон нийтийн телевиз орон даяар шууд нэвтрүүлсэнээр хурлын талаарх мэдээлэл, үндсэн илтгэлүүдийг өнцөг булан бүрт ажиллаж байгаа МУБИС-ийн төгсөгчид,  боловсролын салбарын олон мянган багш нар маань үзэх боломжтой байлаа. Түүнчлэн энэхүү олон улсын эрдэм шинжилгээний  хурал нь өнгөрсөн жилээс эхлэн  албан ёсны www/eees.edu.mn вэб сайттай болсноор хурлын илтгэлүүдийг бүрэн эхээр нь он дараалан архивлаж, сан үүсгэж, цахим хуудсанд байршуулж, багш судлаачид, оюутан суралцагчид төдийгүй нийтийг хамарсан нээлттэй ашиглах материал бүрдүүлж чадсан онцлогтой. Тус хуралд гадаад, дотоодын 170 гаруй судлаачдын 90 илтгэлийг хэлэлцэж Slido.com программ хэрэглэсэнээр нийт 121 асуулт, санал ирсэнийг нэгтгэн дүгнэж хурлын зөвлөмжид тусгав. 
 
Дэлхийн их, дээд сургуулиуд академик сургалтаас прагматик сургалтын арга барилд шилжиж, мэдлэгийг хамтран бүтээх, суралцагчдын шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээлч чадварыг эзэмшүүлэх тал дээр илүүтэй анхаарч, инновацид суурилсан шинэ мэдлэгийг бүх нийтийн баялаг болгох, боловсролын агуулга, хүртээмжийг чанаржуулснаар үйлчилгээний өртгийг бууруулах хэлбэрт үйл ажиллагаагаа нэгэн зэрэг шилжүүлээд байна. Эдгээрт:
• Боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг өсгөж, өртөгийг бууруулах бодлого боловсруулах;
• Нээлттэй боловсролыг хөгжүүлэх, дэлгэрүүлэх, нээлттэй сургалтын материалын сан үүсгэх замаар  бүх шатны суралцагсад, багш нарын мэдлэг боловсрол,  мэргэжлийг дээшлүүлэх;
• Сургалтаас судалгаа-инновацид шилжих шилжилтийг эрчимжүүлэх;
• Боловсролын үйлчилгээний чанар, үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд Багш боловсролын шинэчлэлд үр дүнд суурилсан сургалтын арга зүйг нэвтрүүлэх;
• Тусгай хэрэгцээт боловсрол болон насан туршийн боловсролын хөгжлийг тогтвортой дэмжих, гэр бүл эцэг, эхийн боловсролыг дэмжих, Ерөнхий боловсролын сургуулиудад орон тооны сэтгэл зүйч ажиллуулах; 
• Боловсролын суурь судалгаа, квант сэтгэл судлал, хичээл судлал, дидактик болон МХХТ-ийг нэвтрүүлсэн сургалтын технологи, аргачлалыг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх;
• Сургуулийн өмнөх, бага, дунд болон их, дээд сургуулийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн орчны шинэчлэлийг үргэлжлүүлэх;
• МУБИС-ийн эрдэмтэн судлаачдийн гаргасан хүүхдийн хөгжил болон суралцагчдын хандлагын үнэлгээ, оншилгооний сорил, аргачлалыг турших, сайжруулах, нутагшуулах ажлыг  бодлогоор дэмжих;
 
Энэхүү хурлын өдрүүдэд боловсролын үйлчилгээ хийгээд боловсролын салбарт тулгамдаж буй  олон асуудал,  саад бэрхшээл, ололт амжилтын талаар шүүн тунгаан ярилцсаны үндсэн дээр дээрхи зөвлөмжийг бид Төрийн захиргааны төв байгууллага, судалгааны хүрээлэн болон Боловсролын бусад байгууллагуудад хүргүүлж,  гарц шийдлийг хамтын хүчээр олж ажиллахыг  уриалж, ирэх жилийн хуралд идэвхитэй оролцон гэдэгт итгэл төгс байна.