Оюутны аварга шалгаруулах Ширээний теннисний тэмцээн боллоо


МУБИС-ийн Оюутны аварга шалгаруулах Ширээний теннисний тэмцээн 2019 оны 3-р сарын 10-нд 1-р байрны 219 тоот спорт зааланд болж өндөрлөв. Тэмцээнд бүрэлдэхүүн сургуулиудын 40 гаруй тамирчин оролцож, холимог болон олимп системээр зохион байгуулагдан аваргуудаа тодрууллаа.  
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд 10 тамирчин оролцсоноос
1-р байр: Б.Мэндээ /ДУТС/
2-р байр: Ө.Дамчаабадгар /МБУС/
3-р байр: Э.Энхнамар /НХУС/
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд 9 тамирчин оролцсоноос
1-р байр Д.Сувд /МБУС/
2-р байр Б.Баттөмөр /БТС/
3-р байр Т.Энхзаяа /МБУС/
Холимог хосийн төрөлд 5 багийн 10 тамирчин оролцсоноос
1-р байр Б.Мэндээ, Т.Энхзаяа /ДУТС/
2-р байр Ө.Дамчаабадгар, Д.Сувд /МБУС/
3-р байр Н.Ёндонжамц, Б.Баттөмөр /БТС/
Эрэгтэй багийн төрөлд 5 баг оролцсоноос
1-р байр НХУС
2-р байр ДУТС
3-р байр МБУС
Эмэгтэй багийн төрөлд 5 баг оролцсоноос
1-р байр БТС
2-р байр НХУС
3-р байр БоСС эхний 3 байрыг тус тус эзэллээ.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Ч.Цогтбаяр, туслах шүүгч багш Т.Оюундарь, БТС-ийн оюутан Д.Энхболор, Э.Мөнх-Эрдэнэ, З.Намуун нар ажиллан тэмцээнийг амжилттай зохион байгуулав. Идэвхтэй оролцсон болон шилдэгээр шалгарсан оюутан залуустаа баяр хүргэж, амжилт хүсье.
 
 
БТС-ийн Биеийн Тамирын Тэнхим