МУБИС-ийн Оюутны 2019 оны Шатрын аваргуудад баяр хүргэе


Уламжлалт Оюутны Шатрын АШТ 2019 оны 3-р сарын 6 ны өдөр амжилттай явагдаж аваргуудаа тодруулав. Тэмцээнд эрэгтэй-38, эмэгтэй-26 оюутан оролцон швейцарь системээр тоглож, дүнгээ гаргалаа. Тэмцээний шүүгчээр БТТ-ийн багш А.Бат-Очир ажиллав.Ингээд 2019 оны Оюутны шатрын тэмцээний шилдэгүүдээр:
Эмэгтэй:
1-р байрт: НХУС-ийн оюутан Р.Халиун-Эрдэнэ, 
2.-р байрт: МБУС-ийн оюутан Э.Чулуунцэцэг 
3- байрт: БОСС-ийн оюутан  Ч.Анударь
Эрэгтэй
1-р байрт: МБУС-ийн оюутан А.Ганбаяр               
2.-р байрт: МБУС-ийн оюутан Ц.Энхбат                 
3- байрт: БОСС –ийн оюутан Н.Очир-Эрдэнэ нар тус тус шалгарлаа. Оюун ухааны спортын тэмцээндээ идэвхтэй оролцсон бүх оюутнууд болон шилдэг оролцогч нартаа сурлага, спортын өндөр амжилт хүсье.

 БТС-ийн Биеийн Тамирын Тэнхим