Багш нарын өдрийн нэрэмжит СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ удирдамж гарлаа


2019 оны спортын арга хэмжээ 7 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд Цэнгээнт бүжгийн тэмцээн шинээр нэмэгдсэн нь онцлог байна. Тэмцээн 2019 оны 9-р сарын 17-29 ний өдрүүдэд болох бөгөөд Мэдүүлэг хүлээн авах болон Техникийн зөвлөгөөнийг 9-р сарын 16-ны 17.00 цагт А219 зааланд хийхээр тогтсон байна. Дашрамд олон төрлийн тэмцээн зохион байгуулахтай уялдуулан тэмцээний зааварыг эрт зарлаж байгаа нь спортлог МУБИС-ийнхаа эрдэмтэн багш нараа өргөнөөр, идэвхтэй оролцуулах, тэмцээний бэлтгэлийг хангуулах зорилготой төдийгүй ЗААЛАНД бэлтгэл хийх цагийн хуваарийн хамт төлөвлөж өгсөн Биеийн тамирын тэнхимийн хамт олондоо гүн талархал илэрхийлж, багш нартаа спортын өндөр амжилт хүсье.
СПОРТ ЗААЛЫН багш нарт зориулсан цагийн хуваарь:
БАГШ НАР: Мягмарт 17.00-20.00 А219 спорт заал
Баасанд: 17.00-19.00 Лицейн спорт заал.
ЗАА-н хамт олон: Даваад: 17.00-19.00 Лицейн спорт заал
Лхагвад: 17.00-19.00 А219 спорт заал