Герман хэлний Х олимпиадын ШИЛДЭГҮҮД ТОДРОВ


МУБИС-ийн НХУС-ийн Англи, Герман хэлний тэнхим Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD)- тай хамтран Герман хэлний олимпиадыг 10 дахь удаагаа 2019 оны 4-р сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 
Уг олимпиадад МУБИС, МУИС, ХИС, ШУТИС, БХИС, Монгол-Германы Хамтарсан Ашигт Малтмал Технологийн Их Сургууль зэрэг 7 их, дээд сургуулийн нийт 105 оюутан оролцсоноос:
Анхан шат буюу А2 түвшинд:
1-р байр: Ж.Марал (ШУТИС) 
2-р байр: З.Зулцэцэг (ШУТИС)
3-р байр: Б.Ангараг (МУБИС)

Ахисан шат буюу В2 түвшинд:
1-р байр: С.Хулан (МУБИС)
2-р байр: Д.Эрдэнэ (Түлхүүр Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль) 
3-р байр: П.Мөрөн (ШУТИС) 
нар тус тус эзэлж шилдэгээр тодорлоо. Шагналыг 2019.04.27-нд ХБНГУ-ын элчин сайдын яаман дээр гардуулах юм. Амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе!

НХУС-ийн Англи, Герман хэлний тэнхим