Өвөр Монголын Үндэстний их сургуулийн төлөөлөгчид айлчлав


Хамтын ажиллагаатай Өвөр Монголын Үндэстний их сургуулийн дэд захирал Багана тэргүүтэй зочид төлөөлөгчид МУБИС-д ажлын айлчлал хийлээ. МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах сургуулийн удирдлагууд, бүрэлдэхүүн сургуулийн захирлуудын хамт зочдыг хүлээн авч уулзан хэрэгжүүлж буй хамтарсан хөтөлбөр, судалгааны ажлын талаар ярилцаж, санал солилцон хамтран ажиллах гэрээгээ сунгаж гарын үсэг зуралцав.

Т.Дуламрагчаа