"ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ-ГЭР БҮЛ, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО, ХАМТЫН АЖИЛЛАГАА" сэдэвт оюутны хурал болно


МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулиас МУБИС-ийн Оюутны холбоотой хамтран зохион байгуулах "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ-ГЭР БҮЛ, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО, ХАМТЫН АЖИЛЛАГАА" сэдэвт Оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж гарлаа. Хурал 2019 оны 11-р сарын 9-нд 10.00 цагт А200 танхимд эхлэнэ. Шалгарсан илтгэлийн хураангуй танилцуулгыг 11-р сарын 8-ны 16.00 цаг хүртэл БоСС-ийн /МУБИС-ийн 9-р байр/ 22 тоотод хүлээн авна.

Эрхэм хүндэт судлаач оюутан залуусдаа амжилт хүсье
МУБИС-ийн БоСС