НҮА-ны албан хаагчдын спортын наадам амжилттай өндөрлөв


МУБИС-ийн Захирлын нэрэмжит Нийтлэг үйлчилгээний албаны ажилтан, албан хаагчдын Аварга шалгаруулах спортын наадам  анх удаа зохион байгуулагдаж амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээн Шатар, Олс таталт, Ширээний теннис, Волейбол гэсэн спортын 4 төрлөөр зохион байгуулагдан МУБИС-ийн үйлчилгээний албан хаагчдын спортын аваргууд тодорч ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-ын эзэд болон шилдэг тоглогчид, АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ медалийн эздийг тодруулав. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, ЗХНА эрхэлсэн дэд захирал Б.Сүхболд, Нийтлэг үйлчилгээний албаны дарга С.Чинбат нар оролцон тэмцээнд оролцогчдод талархал илэрхийлэн, спортын өндөр амжилт хүслээ. Анх удаа зохион байгуулагдаж буй НҮА-ны ажилтан албаны хаагчдын Спортын АШТ-нийг БТС-ийн Биеийн тамирын тэнхимийн хамт олон удирдан зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий шүүгчээр БТТ-ийн багш А.Бат-Очир ажиллав. Энэ удаагийн спортын арга хэмжээнд Нийтлэг үйлчилгээний албаны 200 орчим ажилчин, албан хаагчид идэвхи санаачлагатай оролцсон юм. Тэмцээнд Хичээлийн “А” байрны баг, Номын сангийн баг, МБУС болон БТС холимог баг, ДУТС болон ЕБС холимог баг, НХУС баг, СӨБС болон цэцэрлэг холимог баг, Багшийн сургуулийн  баг, БоСС-ийн  баг, Оюутны 1-р байрны  баг, Оюутны 2, 4-р байрны холимог баг, Оюутны 3,4-р байрны  холимог баг зэрэг нийт 11 баг тамирчид өрсөлдсөнөөс: 
ШАТАР эмэгтэй, эрэгтэй гэсэн 2 төрөлд Швейцарь системээр тоглож: 
Эрэгтэй:
Алт медаль – Д.Ренчинбат/МБУС/
Мөнгөн медаль – В.Баянхангай /Хичээлийн “А” байр/
Хүрэл медаль – Х. Бат- Эрдэнэ – МБУС
Эмэгтэй:
Алт медаль – Б. Болормаа /Оюутны өргөө цогцолбор/ 
Мөнгөн медаль – Ц. Цэндсүрэн /Ерөнхий боловсролын сургууль/
ШИРЭЭНИЙ ТЕННИС  
Эрэгтэй:
Алт медаль – Даваажав /НХУС/
Мөнгөн медаль – Ганболд  /Оюутны өргөө цогцолбор/
Хүрэл медаль – Нарангэрэл /Багшийн сургууль/
Эмэгтэй:
Алт медаль – Саранчимэг /СӨБС/
Мөнгөн медаль – Март /НХУС/
Хүрэл медаль – Мөнхжаргал /Ерөнхий боловсролын сургууль/
ОЛС ТАТАЛТ
Алт медаль – Б. Буяндэлгэр ахлагчтай  Оюутны 5-р байр, Багш ажилчдын байр
Мөнгөн медаль – Б. Шаравнямбуу ахлагчтай  Оюутны 1-р байр
Хүрэл медаль –Д. Батбаяр ахлагчтай Номын сан
ГАР БӨМБӨГИЙН тэмцээнд баг бүрээс 2 эрэгтэй, 4 эмэгтэй оролцсон.
Алт медаль – Отгонхүү  ахлагчтай – Хичээлийн “А” байр
Мөнгөн медаль – Болормаа ахлагчтай – Оюутны өргөө цогцолбор
Хүрэл медаль –Батболд ахлагчтай – СӨБС орлоо.
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН - Д. Батболд /СӨБС/
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН - Ариунтуяа /Багшийн сургууль/ нар тус тус шалгарч ЦОМ, МӨНГӨН ШАГНАЛ, ӨРГӨМЖЛӨЛӨӨР шагнууллаа.
2019 оны МУБИС-ИЙН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ тэмцээний ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-ЫН  эзнээр ОЮУТНЫ ӨРГӨӨ ЦОГЦОЛБОР –ын баг тамирчид шалгарлаа. Бүх шилдэг тамирчид, багууд болон оролцогч нартаа баяр хүргэж, спортын улам их амжилтыг хүсэн ерөөе. 
 
 
Т.Дуламрагчаа