МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ БҮРТГЭНЭ


МУБИС-ИЙН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Судлаач магистрын бүртгэл: /Өдрийн анги/
- Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.surgalt.mn  хаягаар бүртгэнэ.
2019-2020 оны хичээлийн жилийн намрын улирлын Магистрын хөтөлбөрийн сургалтын бүртгэл 2019 оны 8 дугаар сарын 21 – ээс 2019 оны 9 дүгээр сарын 20 хүртэл явагдана.
- Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.
Эхний семестрийн хичээллэх хугацаа:  2019 оны 9 дүгээр сарын 30-аас 2019 оны 12 дугаар сарын 6 хүртэл
- Эхний семестрт 12 кредит судална
- Бүртгэл дууссаны дараа 9 дүгээр сарын 20-23 нд бүртгүүлсэн цахим хаягаар сургалтын талаарх мэдээллийг илгээнэ.
 
Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:
- Бакалаврын  дипломын голч дүн 2,7-оос дээш тохиолдолд магистрын хөтөлбөрт шууд элсүүлнэ
- Голч оноо хүрээгүй тохиолдолд шалгалт өгнө
- Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ бакалаврын зэрэг хамгаалсан байна.
Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:
• Цээж зураг / сүүлийн 3 сард авахуулсан/ 2 хувь
• Бакалаврын диплом, хавсралтын хамт
• Бүртгэлийн хураамж 30000 төгрөг төлсөн баримт
 /төлбөр төлөх данс ХААН банк 5031749242 код 19/       
 
Холбоо барих утасны дугаар: 311547,   77775115-1039    
 
              Сургалтын хөтөлбөр-Багшийн хөгжлийн алба