ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ БҮРТГЭНЭ


МУБИС-ИЙН ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Докторын бүртгэл: /Намрын улирлын элсэлт/

Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://surgalt.mn хаягаар бүртгэнэ.

  • 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улирлын Докторын хөтөлбөрийн сургалтын бүртгэл: 
  • 2019 оны 8 дугаар сарын 21– ээс 2019 оны 9 дүгээр сарын 20 хүртэл явагдана.
  • Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.
  • Эхний семестрийн хичээллэх хугацаа: 2019 оны 9 дүгээр сарын 30-аас 2019 оны 12 дугаар сарын 6 хүртэл
  • Эхний семестрт 12 кредит судална
  • Бүртгэл дууссаны дараа 9 дүгээр сарын 20-23-нд бүртгүүлсэн цахим хаягаар сургалтын талаарх мэдээллийг илгээнэ

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

  • Магистрын дипломын голч дүн 3.3-аас дээш тохиолдолд докторын хөтөлбөрт шууд элсүүлнэ
  • Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ магистрын зэрэг хамгаалсан байна.
  • Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.Үүнд:
  • Цээж зураг / сүүлийн 3 сард авахуулсан/ 2 хувь
  • Бакалавр болон магистрын диплом, хавсралтын хамт
  • Бүртгэлийн хураамжийн 30000 төгрөг төлсөн баримт /төлбөр төлөх данс ХААН банк 5031749242 код 19/      

Холбоо барих утасны дугаар: 311547, 77775115-1039