“Чансаа өндөртэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх арга зам: асуудал, шийдэл - 1” сургалт, семинар зохион байгуулав


МУБИС-ийн ЭШИА-наас “ЧАНСАА ӨНДӨРТЭЙ СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЭХ АРГА ЗАМ: АСУУДАЛ, ШИЙДЭЛ - I” сургалт, семинар зохион байгуулав. 

2019-2020 оны хичээлийн жилд чансаа өндөртэй сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийн тоог 50 хүртэл өсгөх зорилтын хүрээнд тус сургалт семинарыг зохион байгуулснаараа онцлог болно. Бүрэлдэхүүний сургуулиудаас IF сэтгүүлд өгүүлэл хэвлүүүлэхээр хүсэлтээ илэрхийлсэн багш нарыг нэгдсэн мэдээллээр хангах нь тус сургалт семинарын бас нэгэн ач холбогдол байлаа. 
Сургалт семинарын агуулга: 
МУБИС-ийн эрдэм шинжилгээний ажлын бодлого, төлөвлөлт Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, профессор Д.Наранцэцэг “МУБИС - Чансаа өндөртэй сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлүүдийн статистик”, МНСК, Удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга “Чансаа өндөртэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд мэдээллийн санг ашиглах зөвлөмж “ Эрдэм шинжилгээ, инновацийн албаны дарга, доктор Я.Шийлэгмаа “Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, хөндлөнгийн шинжээчийн үүрэг”, ШУА, ХХТХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан академич Ж.Тэмүүжин “Чансаа өндөртэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд анхаарах зарим зүйлс, МБУС-ийн Математикийн тэнхимийн багш, доктор Б.Хоролдагва
“Чансаа өндөртэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн өөрийн туршлагаас”, МБУС, Биологийн тэнхимийн багш, доктор И.Даваажаргал “Чансаа өндөртэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх нь”, “МУБИС-ийн хүндэт доктортой хамтран ажилллаж буй туршлагаас” сэдвээр МУБИС, СӨБС, Сургалт, аргазүйн төвийн эрхлэгч, профессор Ж.Батдэлгэр, Ч.Байгалмаа нар мэдээлэл хийж, туршлагаа хуваалцав.

Эрдэм шинжилгээ инновацийн алба