“АНГИЙН ДАРГЫН САЙН ТУРШЛАГАА ТҮГЭЭХҮЙ” зөвлөгөөн болов


МУБИС-ийн Багшийн сургуулийн Оюутны хөгжлийн албанаас Оюутны хөгжлийг дэмжих жилийн хүрээнд “АНГИЙН ДАРГЫН САЙН ТУРШЛАГАА ТҮГЭЭХҮЙ” зөвлөгөөнийг 2019.05.07-нд Багшийн сургуулийн ангийн ахлагч нарын хүрээнд амжилттай зохион байгуулж зөвлөгөөнд Багшийн сургуулийн 40 орчим ангийн ахлагч нар оролцов. Энэ жил төгсөх курсийн 11 ангийн ахлагч нар “Ангийг удирдан зохион байгуулах аргачлал”, “Хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар хөгжихүй”, “Бүтээлч даалгаврын зөвлөмж” сэдвүүдээр мэдээлэл бэлтгэн доод курсийн дүү нартаа сургалтыг зохион байгуулж, Багшийн сургуулийн Оюутны хөгжлийн албаны ОХЗБ Ш.Пүрэвсүрэн “БИ-гээ нээхүй” сэдвээр оюутнуудад богино хугацааны сургалт хүргэж үүний дараа ангийн дарга нарт хамгийн их тулгамддаг асуудал бэрхшээлийн хэлэлцүүлэг өрнүүлж, гарц шийдлийг хамтдаа эрж байсан үр дүнтэй ажил болов. Тус зөвлөгөөнийг жил болгон уламжлал болгон V сард зохион байгуулах бөгөөд цаашид ангийн ахлагч нараас гадна клуб, дугуйлан, нэмэлт хөтөлбөрийн ахлагч нарыг хамруулж байхаар төлөвлөсөн байна.

Багшийн сургуулийн Оюутны алба