Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв


Монголын Ахмадын өдөр, Багш нарын өдрийг тохиолдуулан МУБИС-ийн захиргаа болон бүрэлдэхүүний сургуулиудын удирдлагууд, МУБИС-ийн Ахмадын хороо хамтран МУБИС-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх уулзалтыг амжилттай зохион байгууллаа. МУБИС-ийнхаа үе үеийн түүхийг бүтээлцэн өөрсдийн бүх эрдэм мэдлэг, авьяас чадвараа зориулан хөдөлмөрлөж явсан Хүндэт ахмадуудаараа МУБИС-ийн хамт олон үргэлж бахархаж явдагаа энэ үеэр илэрхийлэв. Тус арга хэмжээн дээр  МУБИС-ийн Ахмадын хорооны дарга профессор С.Жамц Монголын Ахмад Багш Нарын Холбооноос өөрийн байгуулагын ахмадуудаа байнга дэмжин тусалж, санал санаачлагыг дэмжин хамтарч ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэн ТАЛАРХЛЫН ӨРГӨМЖЛӨЛ ирүүлснийг  МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандахад гардуулан өгч баяр хүргэсэн юм. Ингээд Эрхэт хүндэт МУБИС-ийн үе үеийн ахмад эрдэмтэн багш нар, ажилтан, албан хаагчдадаа дахин баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.