Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

МУБИС Магистр, докторын зуны сургалтандаа элсэлт авч байна
 Монгол Улсын Засгийн газар, БШУЯ-наас Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, магистрын зэрэгтэй багш бэлтгэн багшийг чадавхжуулах бодлоготой уялдуулан МУБИС магистр, докторын зуны сургалтандаа элсэлт авч байна. Элсэлтийн бүртгэлийг 2015 оны 5-р сарын 1-ний өдрөөс 6-р сарын 02-ны өдрийг хүртэл  http://burtgel.surgalt.mn  хаягаар бүртгэнэ. БШУЯ-ны Сайдын тушаалаар ЕБС-ийн сурагчдын амралтыг 6 дугаар сарын 9-нд амраах шийдвэр гарсантай холбогдуулан магистрантын болон докторантын эхний курсийн сургалтыг 6 дугаар сарын 9-өөс 27-ны хооронд зохион байгуулахаар боллоо.
Элсэгчдэд тавих шаардлага:
Үүнд:
Магистрантурт элсэгчдэд тавигдах шаардлага:
1.    Элсэгч нь бакалаврын зэрэгтэй байна.

2.    Боловсрол судлал болон Боловсролын удирдлагын ангид элсэгчийн үндсэн мэргэжил нь багш байх.

Дээрх нөхцөлийг хангаагүй бол онлайнаар элсэх боломжгүй бөгөөд сургууль дээр ирж мэргэжлийн болон гадаад хэлний шалгалт өгч элсэх боломжтой.

Докторантурт элсэгчдэд тавигдах шаардлага:

1.    Элсэгч нь тухайн мэргэжлийн чиглэлээрээ магистр хамгаалсан байна.
 
2.    Магистрын дипломын гадаад хэлний /Англи, Орос/ дүн 85% (сайн)-аас дээш,

дипломын голч 3,0-с дээш бол онлайнаар бүртгүүлнэ.

Дээрх нөхцөлийг хангаагүй болон бүтээлээр магистр хамгаалсан элсэгч МУБИС-д ирж мэргэжлийн болон гадаад хэлний шалгалт өгч элсэх боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 311547 дугаарын утсаар авна уу.


СУРГАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ЗАХИРЛЫН АЖЛЫН АЛБА
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2