Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэргэжил дээшлүүлэх сургалт

БАГШ-БАКАЛАВРЫН НЭГ ЖИЛИЙН ХӨРВӨХ СУРГАЛТАНД БҮРТГЭНЭ
ЕБС-д судалдаг үндсэн хичээлүүдийн чиглэлээр, багш бус мэргэжилтэй, бакалаврын боловсрол эзэмшсэн иргэдэд зориулан, багшийн мэргэжил эзэмших нэг жилийн сургалтанд элсэн суралцахыг урьж байна.
Сургалтын үргэлжлэх хугацаа: 1 жил
Суралцах хэлбэр: Өдөр ба зайн сургалт
Хөрвөх мэргэжил: ..... багш мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшинэ.
Элсэгчдэд тавигдах шаардлага:

-    Элсэгчид нь ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт орсон үндсэн хичээлүүдийн чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн байх
-    Дипломын голч дүн нь 2.5 –аас доошгүй байх
-    Зайн сургалтаар суралцахыг хүссэн багш нь суралцах мэргэжлийн чиглэлээр мэргэшлийн хичээлийн кредитийн зөрүүгүй байх
-    ЕБС-д тухайн мэргэжлээр 3 ба түүнээс дээш жил ажилласныг батлах нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, бичилт хийсэн дэвтэртэй байх
 Жич: Ажиллаагүй элсэгчид өдрөөр суралцах болно.

 Бүртгэл: 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн (Ё байрны) 35 тоот өрөөнд явагдана.
-    Хичээл 10 дугаар сарын 01-ний өдөр эхлэх болно.

Бүртгүүлэх үед бүрдүүлж ирэх материал:
-    Бакалаврын диплом, хуулбарын хамт
-    Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
-    Цээж зураг (2х3) 2 хувь
-    Ажиллаж байгаа бол ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт
-    Сургалтын төлбөр 1.650.000₮ (Төлбөрийг бүртгүүлэх үед дансны дугаар авч хийнэ)

МУБИС-ИЙН БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2