Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Нийтлэл

ТУРКМЕНЫ СУУТ НАЙРАГЧ МАХТУМКУЛИ ФРАГИЙН МЭНДЭЛСНИЙ 290 ЖИЛИЙН ОЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ӨРГӨН ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
НХУС-ийн профессор С.Эрдэнэмаам.

Туркмен хэл, уран зохиолыг  үндэслэгч, их сэтгэгч, халуун эх оронч, туркмены ард түмний үндэсний бэлэг тэмдэг - суут яруу найрагч Махтумкули Фрагийн мэндэлсний 290 жилийн ойг эрдэм шинжилээний хурал зохион байгуулах, түүний зохиол бүтээлийг шинжлэх ухааны үндэстэй лавшруулан судалж, мөнхжүүлэх, хөшөө дурсгалд  нь хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх, шинээр хөшөө дурсгал бүтээн босгох, зохиол бүтээлийг нь ботьчилон хэвлэх зэргээр соёлт хүн төрөлхтөн энэ жил өргөн дэлгэр тэмдэглэж байгаа юм.

Гүн гүнзгий утга агуулга бүхий онч мэргэн шүлэг найраг нь дэлхийн соёлын үнэт эрдэнэсийн сангийн салшгүй нэгэн хэсэг болсон Махтумкулийн бүтээлд туркмены ард түмний бодол санаа, хүсэл мөрөдөл, баяр баясал, уйтгар гунигийг ямар нэгэн хачир чимэггүй үнэн бодитоор, тод томруун дүрслэн харуулсан байдаг тул гурван зууныг дамжин дэлхийн улс орнуудын түг түмэн уншигчийн сэтгэл зүрхийг эзэмдсээр буй ажээ.

Залуу насандаа газар үзэж нүд тайлах, эрдэм ном сурахаар Бухар хотоос эхлэн өнөөгийн Узбекистан, Казакстан, Таджикистан, Афганистанаар дамжин Энэтхэгийн хойт хэсэн хүртэл бэдрэн явахдаа эх нутаг, ард олноо санагалзан бичсэн “Харийн нутагт” шүлгийг нь чадан ядан орчуулж оюутан залуустаа толилуулж байна. Ажил амьдралын мөр хөөж дэлхийгээр нэг тархаж буй монгол залууст сургамж болох болов уу хэмээн найдна.




Харийн нутагт

Бор гэртээ би Богд нь байжээ,
Бодоод байхнээ султан шиг явжээ,
Ядарсан хүмүүст аврал нь,
Ядаж л дулаан хувцас нь,
Оройн дээд бурхан нь байжээ,
Одоо харин тэнүүлчин болжээ.

Хараагүй хүнд бол нүд нь байжээ,
Хэлгүй нэгэнд зууч нь явжээ,
Хилэгнэсэн түмний бамбар нь ,
Хэрэгцээтэй зарлалын самбар нь байжээ,
Харин одоо юү ч биш,
Харь нутагт гуйлгачин болжээ.

Шингэн дуутай ятга байлаа би,
Шижир алт шиг гялалзаж явлаа би,
Тэнгэрт халих бүргэд нь байлаа,
Энгэрт дүүлэх аргаль нь байлаа,
Орд харш шиг омголон явж,
Одоо харин тэнүүлчин болжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2