Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

НХУС-ийнхан Шилдэг өгүүллийн эздээ тодруулав
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн энэ жилийн шилдэг өгүүллийн эзнээр Орос хэлний тэнхмийн багш, профессор Ц.Магсарын  “Орос яруу найраг дахь угсаа-соёлын нэрийн холбогдолтой зүйлийг орчуулах тухайд” өгүүллэлээрээ тодорлоо. Тус сургууль энэ хичээлийн жилээс эхлэн дотооддоо багш нарынхаа эрдэм шинжилгээний ажлыг хөхиүлэн дэмжих урамшуулах зорилгоор тусгай журам боловсруулан хэрэгжүүлж, анхны жилийн тэргүүн илтгэгч шинэ жилийн босгон дээр тодорч, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав.
Тус сургуулийн Эрдмийн зөвлөлөөс зарласан анхны уралдаанд тэнхэм тус бүрээс шалгарсан 7 өгүүлэл ирсэнээс мөн хоёр тусгай байрыг эзлүүлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.

Түүхийн тэнхмийн багш, дэд профессор Ц.Гэрэлбадрах “Монголчуудын хүрээ - kьriy-e гэж юу вэ?”, Утга зохиол-сэтгүүлзүйн тэнхмийн багш, дэд профессор М.Одмандах “Ураг цөл үү, орог зол уу?”/Монголын нууц товчооны газар нэрийн судалгаа/ өгүүллээр тус тус шалгарчээ.


Цаашид уламжлал болгон зарлах тус уралдаанд олон шилдэг өгүүлэл ирсэн ч дээрх гурван өгүүлэл бусдаасаа илүү онцгой байж, шалгарч чадсан бөгөөд дараа жилүүдэд өшөө олон өгүүлэл ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа шагнал гардуулах үеэрээ тус сургуулийн багш, профессор Ц.Гантулга онцоллоо.

Уг шалгаруулалтыг тус сургуулийн Эрдмийн зөвлөлөөс томилсон тусгай комисс шүүсэн бөгөөд даргаар нь профессор Ц.Гантулга, гишүүдээр нь профессор С.Эрдэнэмаам, А.Цог-Очир, дэд профессор Ж.Отгонбаяр, доктор П.Нармандах нар ажилласан байна.








НХУС
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2