Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

МУБИС БАГШ-БАКАЛАВРЫН НЭГ ЖИЛИЙН /ХӨРВӨХ/ СУРГАЛТАНД БҮРТГЭНЭ
ЕБС-д судалдаг үндсэн хичээлүүдийн чиглэлээр, багш бус мэргэжилтэй, бакалаврын боловсрол эзэмшсэн иргэдэд зориулан, багшийн мэргэжил эзэмших нэг жилийн сургалтанд элсэн суралцахыг урьж байна.
 Сургалтын үргэлжлэх хугацаа: 1 жил
 Суралцах хэлбэр: Өдөр ба зайн сургалт
 Хөрвөх мэргэжил: ............багш мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшинэ.
 Элсэгчдэд тавигдах шаардлага:
•    Элсэгчид нь ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт орсон  үндсэн хичээлийн чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн байх
•    Дипломын голч дүн нь 2.5-аас доошгүй байх
•    Зайнаас суралцагч нь мэргэшлийн хичээлийн чиглэлээр кредитийн зөрүүгүй байх.
•     ЕБС-д одоо ажиллаж байгаа, 3 буюу түүнээс дээш жил ажилласаныг батлах нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилт бүхий дэвтэртэйгээ ирж буртгүүлнэ.

Бүртгэл: 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн /9-р байр/ 41 тоот өрөөнд явагдана.

Хичээл 2015 оны 02-р сарын 02-ны өдөр эхлэх болно.

Бүртгүүлэх үед бүрдүүлж ирэх материал:

•    Бакалаврын диплом, хуулбарын хамт
•    Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
•    Цээж зураг /3х4/ 2 хувь
•    Төрийн алба хаагчийн анкетыг зааврын дагуу бөглөж бэлдэж ирэх
•    Ажиллаж байгаа бол /ЕБС-д/, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт
•    Сургалтын төлбөр 1.650.000₮ /төлбөрийг бүртгүүлэх үед дансны дугаар авч хийнэ/

 
Боловсрол судлалын сургуулийн Насан туршийн боловсрол тэнхим


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2