Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Хамтын ажиллагаа

Оюутнуудад “Мөрөөдлийн амжилт” тэтгэлэг гардууллаа
“Монгол, Хятадын соёл боловсролын сан”-гаас анх удаа “Мөрөөдлийн амжилт” тэтгэлэгийг МУБИС-ийн 3 оюутанд гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр МУБИС-ийн Эрдмийн танхимд болов. Ёслолын арга хэмжээнд МУБИС-ийн дэд захирал проф. Л.Цэрэнсодном, ГХА-ны дарга Н.Дуламжав, НХУС-ийн захирал проф. Ж.Батбаатар, БаС-ийн захирал доктор Д.Мандах,  дэд захирал доктор Б.Булган,  Дэмжлэг үзүүлэгч байгууллагуудыг төлөөлөн "Монгол, Хятадын соёл, Ббловсролын сан"-гийн удирдах зөвлөлийн дэд дарга,
Монгол дахь Хятадын урд Мужийн бизнес эрхлэгчдийн холбооны дарга ноён Лиань Дуншэн, МУИС-ийн Күнзийн Институтийн захирал, "Монгол, Хятадын соёл, боловсролын сан"-гийн нарийн бичгийн дарга Жү Жүньли нар хүрэлцэн ирж оролцлоо. “Мөрөөдлийн амжилт” хэмээх энэхүү ивээн тэтгэх хөтөлбөрийг "Монгол, Хятадын соёл боловсролын сан"-гаас зохион байгуулсан ба Монголын их, дээд сургуулиудын оюунуудад тэтгэлэг олгох тухай сургуулиас нь санал болгож ирүүлсэн оюутнуудад шалгаруулалт явуулсны эцэст МУБИС-иас 3 оюутан шалгарсан ба нийт тэтгэлэгийн хэмжээ 9000 юань юм. “Монгол, Хятадын соёл, боловсролын сан” болон “Монгол-Хятадын нийгмийн хөгжлийн сан” нь Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын санаачлагаар Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагууд болон Монгол байгууллагуудыг нэгтгэн байгуулагджээ.  Энэхүү сангууд нь байгуулагдсан цагаас эхлэн МУ-ын Засгийн газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам тус бүр сангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр ирсэн ба одоогийн байдлаар 24 төсөл, хөтөлбөрт нийт 2 сая гаруй юанийн дэмжлэг, тусламжийг үзүүлжээ. Цаашдаа тус хоёр сан нь соёл, спортыг дэмжих, иргэдэд туслах, байгаль орчныг хамгаалах, иргэдийн амьдрал ахуй, эрх ашгийн төлөө анхааран ажиллах ажээ. Ийнхүү энэхүү тэтгэлэгийг МБУС-ийн Экологи-Химийн 4-р ангийн оюутан Ё.Уранчимэг, Багшийн сургуулийн 4-р ангийн оюутан М.Сувд-Эрдэнэ, НХУС-ийн Хятад хэлний 3-р ангийн оюутан Б.Энхцэцэг нар гардан авч баярласан талархсанаа илэрхийллээ. Уг сангийнхан “Мөрөөдлийн амжилт”  тэтгэлэг гардан авсан оюутнуудад цаашдаа амжилттай сайн суралцаж төгсөөд эх орондоо хэрэгтэй мэргэжилтэн болж, улмаар  эх орныхоо хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэн найдаж байгаагаа илэрхийллээ.  Тэтгэлэг авсан оюутнууддаа баяр хүргэн, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.







Т.Дуламрагчаа


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2