Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Тэтгэлэг

ХБНГУ-ын Их Сургуульд 100%-ийн тэтгэлгээр сургалтад хамрагдах болов
Герман хэлний багшийн ангийн 3 оюутан  ГЭСА (DAAD)-ны 100%-ийн тэтгэлгээр ХБНГУ-ын Их Сургуулийн дэргэдэх зуны эрчимжүүлсэн хэлний сургалтад хамрагдах эрхийн бичгээр шагнагдав. Үүнд: Герман хэлний багшийн 2-р курсын оюутан Б.Батцэцэг 2014-2015 оны хичээлийн жилд зохиогдсон герман хэлний улсын олимпиадад 1-р байр эзэлж ХБНГУ-ын Берлин хотод 2015 оны 06-р сарын 02-ноос 06-р сарын 26-ны хооронд Их Сургуулийн дэргэдэх герман хэлний зуны эрчимжүүлсэн сургалтанд ГЭСА (DAAD)–ны 100% тэтгэлэгээр суралцах эрхээр шагнуулаад байна.
Мөн Герман хэлний багшийн 3-р ангийн оюутан Б. Мандхай, Б.Халиунаа нар  ГЭСА (DAAD) –наас зарласан тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран 2015 оны 07, 08-р сард ХБНГУ-д 100% тэтгэлэгээр герман хэлний эрчимжүүлсэн курсэд тус тус суралцахаар боллоо. Оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.



Англи, герман хэлний тэнхим
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2