Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
1.    Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.surgalt.mn хаягаар бүртгэнэ.
2.    Магистр, докторын хөтөлбөрүүдийн бүртгэл 2015 оны 08 сарын 17-оос 2015 оны 09-р сарын 04 хүртэл явагдана.
3.    Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай бичиг баримтаа гүйцэт оруулснаар таны бүртгэл баталгаажна.

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

 Магистрын хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй, докторын хөтөлбөрт магистрын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ.
 Бакалаврын дипломын голч дүн 2.7 дээш бол магистр, магистрын дипломын голч дүн 3.3 дээш бол докторт шууд элсэн суралцана.

 Өмнө нь бүртгүүлж байсан бүртгүүлэгч хөтөлбөрийн нэгдсэн албанд мэдэгдэж бүртгэлээ баталгаажуулна.
     

Бүртгэл, бүрдүүлэх материал:

Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетийг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж цахим хэлбэрээр хавсаргана.

  Цээж зураг / сүүлийн 3 сард авахуулсан зураг/

  Магистрын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралтын хамт

  Докторын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралт, мөн магистрын диплом хавсралтын хамт
     


Дэлгэрэнгүй мэдээллийн www.msue.edu.mn хаягаас авна уу

СУРГАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН
ЗАХИРЛЫН АЖЛЫН АЛБА

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2