Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Төсөл, хөтөлбөр

Япон оронд сурцгаая /JDS-хөтөлбөр/
Тус хөтөлбөр нь хувь хүний чадавхийг хөгжүүлэхэд бус тухайн тэнцэгчээр дамжуулан, байгууллагын чадавхийг цаашлаад хэлбэл Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор хэрэгждэг. Иймд хамтран ажилладаг байгууллагуудаас захиалга авч, хавсралтаар хүргүүлж буй нэрсийн жагсаалтийг бөглүүлдэг. Энэхүү нэрсийн жагсаалтанд үндэслэн элсэгчдээс бичиг баримтыг хүлээж авах тул Гадаад харилцааны албанд ирүүлнэ үү.
Жагсаалтанд хөтөлбөрийн тавигдах шаардлагыг хангах, элсэлтэнд хамрагдах хүсэлтэй нийт ажилчдынхаа нэрсийг дэвшүүлнэ үү.
Өөрөөр хэлбэл, нэг байгууллагаас нэр дэвшүүлэх хүний тоог хязгаарлахгүй.
Нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг англи, монгол хэлний аль нэг дээр бөглөх боломжтой.
Асууж тодруулах зүйл гарвал  манай төлөөлөгчийн газрын утсаар болон имэйл хаягаар хандана уу.

БҮРТГЭЛД ХАМРАГДАХ

1. “Нэр дэвшигчдэд зориулсан удирдамж”-ийг харъяа байгууллагынхаа Төрийн захиргаа, удирдлагын газар, Хүний нөөцийн

албаас болон JICE JDS Монгол дахь Төлөөлөгчийн Газраас авна уу. Мөн JICE JDS хөтөлбөрийн цахим хаяг

http://jds-scholarship.org/ -аас бүртгэлийн татаж авах боломжтой.

2. Нэр дэвшигчдэд зориулсан танилцуулга семинарыг 9-р сарын 14, 16, 18-ны өдрүүдэд 11:00-12:30 ба 14:00-15:30 цагуудаас

тус тус зохион байгуулна. Мөн хамрагдах байгууллагуудын хүсэлтээр тухай байгууллага дээр очиж зохион байгуулах

боломжтойгоос гадна нэр дэвшигчдэд оффисс дээрээ зөвлөгөө өгөх боломжтой.

3. Өргөдлийн маягтыг бөглөн, бусад шаардлагатай бичиг баримтуудын хамт JICE JDS Монгол дахь Төлөөлөгчийн Газар

өөрийн биеэр авч ирнэ үү.

Жич:
 
Элсэгчдэд зориулсан танилцуулга семинарыг 9-р сарын 8, 12, 22-ны өдөр 11, 14.00 цагаас зохион байгуулана. 

Тус семинар дээр судалгааны төлөвлөгөө бичих аргачлал болон бичиг баримтаа хэрхэн бүрдүүлэх тухай дэлгэрэнгүй зөвлөгөө өгөх тул элсэгчдэд ач холбогдолтой байх болно.

Нэрсийн жагсаалт зөвхөн Гадаад харилцааны албаар дамжиж цаашаа очих тул та бүхэн эхлээд Гадаад харилцааны албанд бүртгүүлнэ үү.
     
Гадаад харилцааны алба

JICE JDS Монгол дахь Төлөөлөгчийн Газар

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2