Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

Англи хэлний түвшин тогтоох шалгалт авлаа
МУБИС-д элсэгчдээс авах Англи хэлний түвшин тогтоох шалгалтыг Гадаад хэлний төв 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жил сорилын хуудсыг сканнер машин, программаар шалгасан нь өнгөрсөн жил багш нар сорилыг гараар засаж, цаг хугацаа алдаж байсан бэрхшээлийг шийдвэрлэж, багшийн хөдөлмөрийг хөнгөвчилсөн ажил болов.
Сургалтын тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээний нэг болох сорил уншигч сканнер, тест автоматаар холигч, шалгагч програм нь 1 минутад 36 сорил шалгах чадалтай бөгөөд Гадаад хэлний төв сургалтын үйл ажиллагаандаа бүрэн ашиглаж байна. 2015-2016 оны хичээлийн жилд 1760 гаруй элсэгчийн шалгалтын хуудсыг 49 минутад шалгаж, 3 цагийн дотор дүнг гаргасан бөгөөд нийт элсэгчдийн 5,1% нь Англи хэл II хичээлийг судлахаар болжээ.

Гадаад хэлний төв

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2