Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Оюутан солилцоо

Хөл бөмбөгийн шигшээ баг анхны ялалтаа авчээ
МУБИС-ийн Хөлбөмбөгийн шигшээ баг Хөх хотноо зохион байгуулагдаж буй хөл бөмбөгийн нөхөрсөг тоглолтонд оролцохоор энэ сарын 8-нд мордсон билээ. Өчигдөр буюу 9-р сарын 10 нд тэмцээн эхэлж эхний учраа Хөх хотын Багшийн их сургуулийн Хөлбөмбөгийн шигшээ багтай анхны тоглолтоо хийж манай оюутнуудын шигшээ баг 6:1 ийн харьцаагаар хожиж анхны ялалтаа байгуулсан байна.
Энэхүү Олон улсын тэмцээнд ОХУ-ын Красноярск, Буриадын их сургуулийн оюутнуудын шигшээ баг, БНХАУ-ын Хөх хотын БИС-ийн шигшээ баг, Монгол улсаас ХААИС, МУБИС-ийн оюутны шигшээ баг  тус тус оролцож байгаа ажээ. Хөх хотноо зохион байгуулагдаж буй Оюутны энэхүү спортын наадамд МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал, дэд захирал проф. Л.Цэрэнсодном нар урилгаар оролцон багаа дэмжиж байна. Ингээд бахдам амжилтаар гараагаа эхэлж буй шигшээ багийнхандаа улам их амжилтыг ерөөн Аваргын титмийг авч Монгол улсынхаа нэрийг мандуулаад ирэхийг ерөөе.



Т.Дуламрагчаа
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2