Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Бүх мэдээ

Монгол, Япон оюутнууд хамтарч семинар зохион байгуулав
Японы Нагояагийн Нанцан их сургуулийн Герман хэлний ангийн оюутнууд мэргэжлийн багш нарынхаа хамт оюутан солилцоогоор 9-р сарын 3-10 ны өдрүүд НХУС-д хүрэлцэн ирсэн билээ. Япон оюутнуудыг МУБИС-ийн НХУС-ийн захирал проф. Ж. Батбаатар, Гадаад харилцааны албаны дарга доктор Н. Дуламжав нар болон ХБНГУ-ын ЭСЯ хүлээн авч уулзсан юм. Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Англи, Герман хэлний тэнхимийн Герман хэлний ангийн оюутнууд Япон улсын Нанцан Их Сургуулийн герман хэлний оюутнуудын дунд “видео конференц” төслийг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус төслийн удирдагч, санаачлагчаар МУБИС-ийн талаас ГЭСА-ны төлөөлөгч, мэргэжилтэн багш Ч. Сарнай, Нанцан  Их Сургуулиас проф. Андреас Рийсланд нар ажиллаж байгаа бөгөөд тус төслийг анх 2012 оны 11-р сард Улаанбаатар хотноо зохиогдсон Азийн Герман хэлний багш нарын бага хурлын үеэр тус хоёр сургуулийн хооронд хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. 2012-2013 оны хичээлийн жилд “Facebook” хуудсаар харилцаж эхлээд 2013-2014 оны хичээлийн жилд нийт  4 удаагийн видео конференцийг амжилттай явуулсан байна. Эдгээр үйл ажиллагааны үр дүнд герман хэл сурч буй 12 япон, 13 монгол оюутан энэ оны 9-р сарын 3-аас 10-ны өдрүүдэд Герман хэл дээрх анхны семинарыг  “Монголын Нууц Товчоо” амралтын газарт хийж Япон, Монголын соёлыг герман хэлээр дамжуулан харилцан суралцаж байгаагаараа онцлог бөгөөд шинэлэг үйл явдал болов.Тус төслийн зардлыг DAAD буюу  Германы Эрдмийн Солилцооны Алба хариуцжээ. Энэхүү семинарыг анх удаа монголд амжилттай зохион байгуулсан багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье.













Т.Дуламрагчаа

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2