Өнөөдөр : 2014-09-24, Лхагва

5 5
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 

Бүх мэдээ

“Багш бэлтгэдэг их дээд сургуульд оюутан элсүүлэх журам”-ын төслийн талаар хэлэлцүүлэг болов
Тус их сургуулийн боловсруулсан “Багш бэлтгэдэг их дээд сургуульд оюутан элсүүлэх журам”-ын хэлэлцүүлэг 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр боллоо. Хэлэлцүүлэгт БШУ-ны сайд Л.Гантөмөр, БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр болон тус яамны мэргэжилтнүүд, МУБИС болон хот хөдөөгийн багш бэлтгэдэг их дээд сургуулиуд, ЕБС, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Нийслэлийн боловсролын газар, Монголын их дээд сургуулиудын консорциум, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг багш боловсролд холбоотой байгууллагуудын 200 шахам төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлэгт МУБИС-ийн захирал академич Б.Жадамбаа “Багш боловсролын шинэчлэлийн асуудал” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Тус хэлэлцүүлгээр чанартай багш бэлтгэхийн үндэс бол элсэгчдийн чанарыг сайжруулах явдал гэж үзсэн бөгөөд үүний тулд элсэгчид тавих шалгуурыг өндөрсгөх, багшийн мэргэжлээр суралцагчдын сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, тэтгэлэг олгох, цаашилбал, багш мэргэжлийн нийгэм дэх нэр хүндийг өргөхөд анхаарах гэх мэт олон чухал санал гарсныг судлан багш бэлтгэх бодлого болон журмын төсөлд тусгах нь зүйтэй гэж үзлээ.

Сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлын ажлын алба

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2