Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Бүх мэдээ

МУБИС-ИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ БИЧИЛ ТӨСЛИЙН ЯВЦЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭВ
МУБИС-ийн санхүүжилтээр 2015-2016 оны хичээлийн жилд нийт 20 бичил төслийн багт бүрэлдэхүүний сургуулийн профессор багш нар ажиллаж байна. Энэхүү бичил төслийн явцын хэрэгжилтийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр  Эрдэм шинжилгээний албанаас хэлэлцүүлж төслийн багийн удирдагчид төслийн ажлын явцын байдлыг  танилцуулав. Төслийн багуудаас 11 багийн судалгааны ажил 80 хувьтай, 5 төслийн багийн ажлын тайлан болон гарын авлага бэлэн болж, амжилттай хэрэгжиж байна.

Түүнчлэн проф. Д.Наранцэцэг ахлагчтай төслийн баг “Цэцэрлэгийн сургалт-хөгжүүлэх үйл ажиллагаанд тоглоомыг сонгох нь”  нэртэй  200 ширхэг гарын авлагыг хэвлэн гаргаж, тус бүрийг 10.000 төгрөгөөр борлуулан,  МУБИС-ийн “Хөгжлийн сан”-д тушаах санаачлага гарган ажиллаж байна.







ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2