Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Бүх мэдээ

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН БАГШИЙН 1 ЖИЛИЙН СУРГАЛТАД БҮРТГЭНЭ
 Багшийн мэргэжил эзэмшсэн, цаашид “Тусгай хэрэгцээт боловсролын  багш” болох сонирхолтой хүмүүсийг Тусгай хэрэгцээт боловсролын багшийн 1 жилийн ангид  элсэн суралцахыг урьж байна.
Сургалтын үргэлжлэх хугацаа: 1 жил
Суралцах хэлбэр: Өдөр
Мэргэжил: Өмнө нь багш мэргэжлээр төгссөн хүн Тусгай хэрэгцээт боловсролын багш болох боломжтой.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

•    Элсэгчид нь Багш мэргэжлээр их дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн байх
•    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй (Бага анги, СӨБ-ийн) ажилладаг багш
•    Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын ажилтан
•    Энэ чиглэлээр цаашид мэргэших сонирхолтой ЕБС-ийн багш байж болно.

Бүртгэл: 2015 оны 11-р сарын 23-наас 12-р сарын 15 хүртэл ажлын цагаар бүртгэнэ. Бүртгэл: Боловсрол судлалын сургуулийн 41 тоот өрөөнд явагдана.

Хичээл эхлэх хугацаа:
2015-2016 оны хичээлийн жилийн 2-р улиралд эхлэнэ.


Бүртгүүлэх үед бүрдүүлж ирэх материал:
•    Бакалаврын диплом, хуулбарын хамт
•    Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
•    Цээж зураг /3х4/ 2 хувь
•    Төрийн алба хаагчийн анкетыг зааврын дагуу үнэн зөв бөглөж бэлдэж ирэх
•    Ажиллаж байгаа бол /ЕБС-д/, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт

Сургалтын төлбөр-1.980.000₮

                       МУБИС –ийн Боловсрол судлалын сургууль
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2