Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Элсэлт-2016

БАГШ-БАКАЛАВРЫН НЭГ ЖИЛИЙН /ХӨРВӨХ/ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
ЕБС-д судалдаг үндсэн хичээлүүдийн чиглэлээр, багш бус мэргэжилтэй, бакалаврын боловсрол эзэмшсэн иргэдэд зориулан, багшийн мэргэжил эзэмшүүлэх нэг жилийн /хөрвөх/ сургалтад элсэн суралцахыг урьж байна. Сургалтын үргэлжлэх хугацаа: 1 жил
Суралцах хэлбэр: Өдөр ба зайн сургалт
Хөрвөх мэргэжил: /Жишээ нь: Англи хэлний орчуулагчийг- англи хэлний багш, математикчийг- математкийн багш, биологичийг-биологийн багш........ гэх мэт/ багш мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшүүлнэ.


Элсэгчдэд тавигдах шаардлага:
•    Элсэгчид нь ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт орсон  үндсэн хичээлийн чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн байх
•    Дипломын голч дүн нь 2.5-аас доошгүй байх
•    Багш-бакалаврын нэг жилийн сургалтаар диплом олгоно. Өмнөх  дипломын судалсан хичээлээс тухайн мэргэжлийн хичээлийн 95 кредитийг дүйцүүлж тооцно. Кредит дутуу тохиолдолд суралцах боломжгүй болно.
•    Тухайлбал: Англи хэлний орчуулагчаар төгссөн хүн англи хэлний багш болоход, англи хэлний мэргэжлийн хичээлийн кредит нь 85–аас доошгүй байх, биологич мэргэжилтэй хүн биологийн багш болоход өмнөх дипломоос нь биологийн мэргэжлийн хичээлийн кредит нь 85-аас доошгүй байх гэх мэт.

Зайнаас суралцагчид тавигдах шаардлага:
•    Зайнаас суралцагч нь мэргэжлийн хичээлийн чиглэлээр кредитийн зөрүүгүй байх.
•     ЕБС-д одоо ажиллаж байгаа, 3 буюу түүнээс дээш жил ажилласаныг батлах нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилт бүхий дэвтэртэйгээ /тушаал/ ирж бүртгүүлнэ.
/ дээрх шаардлагыг хангаагүй суралцагч өдрөөр суралцах болно/

Бүртгэл: 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 15 хүртэл ажлын цагаар бүртгэнэ.

Хичээл эхлэх хугацаа: 2015-2016 оны хичээлийн жилийн 2-р улиралд эхлэнэ.

Бүртгүүлэх үед бүрдүүлж ирэх материал:
•    Бакалаврын диплом, хуулбарын хамт
•    Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
•    Цээж зураг /3х4/ 2 хувь
•    Төрийн алба хаагчийн анкетыг зааврын дагуу үнэн зөв бөглөж бэлдэж ирэх
•    Ажиллаж байгаа бол /ЕБС-д/, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт

Сургалтын төлбөр-1,980,000


Боловсрол судлалын сургуулийн
Насан туршийн боловсрол тэнхим
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2