Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Эрдэм шинжилгээ

МУБИС-ийн багш, оюутнууд “Шинжлэх ухаан, технологи-Monozukuri” фестивальд оролцлоо
Японы Айчи Боловсролын их сургуулиас 9 дэх жилдээ зохион байгуулж буй 11-р сарын 21–ний өдөр болсон “Шинжлэх ухаан, технологи-Monozukuri” фестивальд манай МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш Т.Ганзориг, Физикийн тэнхимийн багш Б.Гантуяа, мөн Мэдээлэл зүй, физикийн ангийн 6 оюутан, НХУС-ийн Япон хэлний багш, оюутнууд сургуулиа төлөөлөн амжилттай оролцоод ирлээ.
Уг фестивалын үеэр МБУС-ын багш, оюутнууд өөрсдийн бүтээсэн “Me Station” төхөөрөмжөө танилцуулан, уг төхөөрөмжийг ашигласан туршилт лаборатори ажлуудыг хүрэлцэн ирсэн хүүхэд, залуучуудад үзүүлж сонирхуулсан ба үүний чацуу Монгол орныхоо талаар япон хүмүүсийн сонирхсон асуултанд хариулж, танилцуулга хийв. Багш, оюутнууд Айчи Боловсролын их сургуульд байх хугацаандаа  байгалийн ухаан, технологийн хичээлүүдтэй  танилцан өөрсдөө лаборатори хичээлд оролцон туршилт хийж үзсэн ба үүнээс гадна японы бага сургуультай танилцах, гадаад оюутнуудын уулзалтанд оролцох зэргээр олон үйл ажиллагаанд оролцлоо.













А.Ганчимэг


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2