Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Онцлох мэдээ

МУБИС Дээд боловсролын шинэчлэл төслийн тэтгэлэгийг гардан авлаа
Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам 2012 оноос Дээд боловсролын шинэчлэлийн төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл нь Монгол улсын их, дээд сургуулийн хөгжлийн стратегийн зорилго, зорилтуудыг болон үйл ажиллагааны хөгжлийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай төгсөгчдийг бэлтгэхэд дэмжлэг болох зорилготой ажээ.
Уг төслийн хүрээнд анх удаа 2015 оны 9-р сард “Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих тэтгэлэг”, “Байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны өрсөлдөөнт тэтгэлэг”-ийг тус тус зарлаж уг тэтгэлэгт нийт 30 дээд боловсролын байгууллагаас 85 төслийн санал ирсэн байна. Сонгон шалгаруулалтын дүнгээр 9 их, дээд сургуулийн 18 төсөл шалгарч 1,797,000,000 төгрөгийн санхүүжилттэй тэтгэлэгийг авав. Манай сургуулиас захирал доктор, проф. Д.Мөнхжаргал удирдагчтай “Финланд улсын Оулу –ийн их сургуультай хамтарсан: Багш бэлтгэх сургуулийн хичээлийг чанаржуулах шаардлага, боломж, арга зам”, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор, дэд проф. Х.Тамир удирдагчтай “Багш бэлтгэх сургалтад нэгдмэл арга зүй /STEAM/ нэвтрүүлж, хэрэгжүүлэх” төслийн баг шалгарч энэхүү тэтгэлгийг тус тус гардан авлаа. Мөн “Байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгт” нийт 15 байгууллагаас 192 төслийн санал ирснээс сонгон шалгаруулалтын дүнгээр судалгааны 60 төсөл шалгарчээ. Байгалийн ухааны чиглэлээр 24, инженер технологийн чиглэлээр 25, хөдөө аж ахуйн чиглэлээр 11 төсөл шалгарч 1,661,880,300 төгрөгийн санхүүжилттэй тэтгэлэг авлаа. Эдгээр судалгааны төсөлд манай МБУС-ийн Биологийн тэнхмийн эрхлэгч доктор, дэд проф. М.Мөнхбаатар, Химийн тэнхмийн багш дэд проф. Д.Баяраа нарын дэвшүүлсэн төсөл шалгарлаа. Ингээд боловсролын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж, хийж бүтээсэн төсөлт ажлаараа тэтгэлэгт хамрагдан шилдэгээр шалгарсан хамт олондоо халуун баяр хүргэж, ажлын амжилтыг  хүсье.













Т.Дуламрагчаа
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2