Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

БСШУ-ны сайд Л.Гантөмөр залуу эрдэмтэн судлаачдад лекц уншив
МУБИС-ийн "Залуу эрдэмтдийн зөвлөл"-ийн урилгаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Дэлхийд өрсөлдөх Монгол хүн” сэдэвт лекцийг МУБИС-ийн залуу багш нар, судлаачдад мөн оюутан залууст уншиж багш нар, оюутны төлөөлөл өргөнөөр ирж оролцлоо. Энэхүү лекцэнд мөн МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал, дэд захирал проф. Л.Цэрэнсодном, дэд проф. Х.Тамир, дэд проф. Л.Ганцэцэг нар болон салбар сургуулийн захирлууд ирж оролцов.
Шинэ бөгөөд сонирхолтой мэдээлэл дүүрэн сонирхолтой лекц уншсан эрхэм сайдад МУБИС-ийн Залуу эрдэмтдийн зөвлөлийн дарга доктор П.Нармандах талархлаа дэвшүүлж залуу эрдэмтдийнхээ бүтээлийн дээжээс өргөн барилаа. Мөн энэ үеэр саяхан Япон улсад болсон “Шинжлэх ухаан, технологи-Monozukuri” фестивальд амжилттай оролцоод ирсэн бүтээлээ МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш Т.Ганзориг, Физикийн тэнхимийн багш Б.Гантуяа сайдад танилцуулж урмын үг сонссон юм. Ингээд БСШУ-ны сайд Л.Гантөмөр танд МУБИС-ийн залуу эрдэмтэн багш, судлаачид болон оюутнуудад цаг гарган ирж сонирхолтой лекцээ уншсанд нийт оролцогчдын өмнөөс талархлаа дэвшүүлж, ажлын амжилт хүсье.




























Т.Дуламрагчаа       
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2