Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Хамтын ажиллагаа

МУБИС-ийн Хүндэт доктор Sohn Yoon Seon сонирхолтой лекц уншив
МУБИС-ийн “Хүндэт доктор”, БНСУ-ын Чинжү Боловсролын Их сургуулийн захирал доктор, професор  Sohn Yoon Seon “SMART SCHOOL” буюу “Солонгосын ухаалаг боловсрол” сэдэвт сонирхолтой лекцээ  МУБИС-ийн багш, судлаач нарт зориулан 2015 оны 12 сарын 24-ний өдөр МБУС-ийн 406 танхимд уншлаа. Өнөөдөр дэлхийн боловсролын нэгэн шинэ хандлага болох ухаалаг боловсролын  байдлыг БНСУ-д хэрхэн хөгжиж байгаа болон бий болгон бүтээж хэрэгжиж эхэлсэн Солонгосын ухаалаг бага сургуулийн жишээн дээр сонирхолтой хэлбэрээр танилцуулсан юм.
Дэлхийд анх удаа дээд зэрэглэлийн SMART сургуулийг БНСУ-ын Сэжун хотод цогцлоосон бөгөөд дэлхийн олон улс орнуудын анхаарлыг татан очиж үзэж,туршлага судладаг ирээдүйн сургуулийг байгуулсан ажээ. Тус лекц нь “Ухаалаг боловсрол”, “БНСУ-ын ирээдүйн боловсрол” гэсэн хоёр үндсэн хэсэгтэй байв. Лекцийн төгсгөлд багш нар сонирхсон асуултаа  тавьж, харилцан яриа өрнүүллээ. Доктор, професор  Sohn Yoon Seon –ийг лекцийн дараа МУБИС-ийн захирал доктор Д.Мөнхжаргал, МУБИС-ийн зөвлөх акад. Б.Жадамбаа, ГХА-ны дарга доктор Н.Дуламжав нар хүлээн авч уулзан өмнөх хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хамтарч ажиллахаар санал бодлоо солилцлоо. Ингээд МУБИС-ийн “Хүндэт доктор”, БНСУ-ын Чинжү Боловсролын Их сургуулийн захирал доктор, професор  Sohn Yoon Seon танд МУБИС-д ажиллан манай багш нарт өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцан хамтран ажилласанд гүнээ талархан шинэ жилийн баярын мэндийг  дэвшүүлж, сайн сайхныг ерөөе.















Т.Дуламрагчаа


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2